92 настай өвөө анх удаа хүүтэйгээ уулзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Хоёр Солонгос сүүлийн долоон жилд хийгээгүй дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр болж буй бөгөөд уулзалтын үеэр 92 настай нэгэн эрэгтэй анх удаа хүүгээ харсан гэнэ. Түүний хүү одоо 62 настай ба тэрбээр хүүдээ витамин, оймс, дотуур хувцас, оо, эм гээд жижиг сажиг зүйл бэлдэж ирсэн байжээ. Энэхүү уулзалт Панмунжом буюу яг хоёр Солонгосын зааг дээр байдаг газар болж буй аж.

Өмнөд Солонгосын талаас Үндэсний аюулгүй байдлын консулын нарийн бичгийн дарга Ким Киоу хюн, Хойд Солонгосын талаас Хөдөлмөрийн намын дарга, Нэгдсэн фронтын удирдлага Вон Дон ён нар хүрэлцэн очсон бөгөөд Хоёр Солонгосын эв нэгдлийг хэрхэн бэхжүүлэх талаар ярилцжээ.

Тэдний дараагийн нэг томоохон уулзалт энэ сарын 20-25 ны хооронд Хойд Солонгосын ресортод уулзалт зохион байгуулахаар болсон байна. Олон жилийн өмнө Хоёр Солонгос тусгаарлахад олон хүн ах дүү хамаатан саднаа холдсон бөгөөд одоо тэднийгээ ядаж нэг харчих юмсан гэсэн хүмүүс олон байдаг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ким Чен Ун(203.91.119.139) 2025 оны 03 сарын 13

Болж байна. Хойдуудчбас тийм муу амьдраагүй л юм шиг харагдсан даа

1  |  0
Top