НАСА саран дээрээс ашигт малтмал олборлоно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Саран дээрээс ашигт малтмал олборлон боловсруулахад оролцох хувийн компаниудын хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тухайгаа НАСА мэдэгдлээ. Эхний шатанд саран дээрх ашигт малтмалыг олборлох роботуудыг боловсруулах ажилд  бизнесменүүд АНУ-ын сансрын агентлагт туслах ёстой юм байна. Ийнхүү “Lunar Cargo Transportation and Landing by Soft Touchdown” хөтөлбөрт хувийн бизнесийнхнийг татан оролцуулах болсон нь хөрөнгө хангалтгүйтэй холбоотой гэнэ.

НАСА-гийн судалгааны системийн захирал Жейсон Крусаны ярьснаар ирэх сарын 17 хүртэл компаниудын хүсэлтийг хүлээж авах аж. Үүний дараа НАСА-гийн удирдлагууд компаниудыг сонгон шалгаруулж, “сарыг эзэмших” ажиллагааны эхний шатыг эхлүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aaa(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Sar USAgiin huwiim umch bolchin yumuu

1  |  0
Top