“Цэвэр агаар” сангийнхныг шүүх хурал үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

"Цэвэр агаар" сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх хурал  гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэйгээр болж байгаа юм. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хурал өнөөдөр дуусаж шүүхийн тогтоолоо гаргах талаар албаны хүмүүс мэдээллээ. Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Энэ хэрэгт "Цэвэр агаар" сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа, БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр татаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top