Анхнаасаа ах минь тун яггүй
Амьдралыг өөрийнхөөрөө л харж
Аавын шийрийг хатаасан
Адармаатай эр хүн
Зөрөөд өнгөрсөн жилүүдийн
Зүйдэлгүй салхинд
Элэгдэж яваа хирнээ
Эрчлэгдэж яваа хүн дээ
Нарны илч шиг дулаан үгсээр
Урмын сэтгэл бүлээцүүлж
Намрын нуур шиг харцаар
Ухаарал шивнэдэг муу ах минь дэ
Та минь амссан зовлонгоо
Цээжнийхээ гүнд далдлавч
Асгарсан гуниг тань
Харцанд тань хаяа оргидог оо
Цагийн салхи
Цамцны тань хээг гөвж
Шанхан дээр чинь
Цас болон бударч байна
Алив ах минь
Замбуулинд бид чинь
Жаргах гэж ир лүү
Зовох гэж ир лүү
Блогчийн шүлгээс ...

Сэтгэгдэл ( 2 )
tegeed l neg l ih zovj shanalsan l yum bichihiima
yuamar hoorhon zurag bas setgel zurhiig ogshooj hudend nulimas huruulsan shuleg ve...