Галт тэрэгний үйлчлэгчид ан агнуурын арьс нуусан байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Замын-Үүдийн боомт, улсын хилээр хориотой ан агнуурын арьс хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ.

Улаан баатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд  131 ширхэг тарвага, 11 ширхэг үнэг, дөрвөн ширхэг хярсны арьсыг үйлчлэгч эмэгтэй А, Э нар чандлан нуусан байжээ.

Мөн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн- Замын-Үүдийн чиглэлд "Норд бенз" маркийн 42- 58 УНА улсын дугаартай ачааны автомашины жолооч их хэмжээний эд зүйлсийг гаалийн татваргүйгээр хил нэвтрүүлэхийг завджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top