Бусдаас 552 мянган ам.доллар залилсан Э.Ариунсанааг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

"Алтай центр"-ийн захирал З.Авдалыг залилан мэхэлж 250 мянган ам.долларыг нь аваад ор сураггүй алга болсон Э.Ариун­санааг Эрүүгийн цагдаагийн газ­раас улс даяар эрэн сур­валжилж эхэлжээ. Э.Ариунсанаа нь 2008 онд Д.Болд, Н.Энхсайхан нартай нийлж иргэдээс хоёр сая ам.дол­лар залилсан байна. Тэднийг УМБГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Гэтэл 2010 онд Э.Ариунсанаа нь батлан даалтад байх хугацаандаа оргосон байна. Мөрдөн байцаалтын үеэр оргож явахдаа иргэн Баттогтохоос  төм­рийн хүдэр зарна хэмээн 300 мянган ам.доллар залилжээ. Мөн "Алтай центр"-ийн захирал З.Ав­далд хотын төвд үл хөдлөх хөрөнгө барих газар зарах нэрийдлээр 250 мянган ам.долларыг нь залилсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.48) 2025 оны 03 сарын 13

hulgaich nar negniigee dunguj dee...shunal ihedvel shulam bolnoo gej

1  |  0
зочин(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Алтай центр бас но той байхаа.

1  |  0
hghg(202.21.96.158) 2025 оны 03 сарын 13

hulgaich hulgaichaa luivardsan l bna shdee

1  |  0
Top