Patrick Manaao-тай хамтран охидыг биеийг нь үнэлүүлэх гэж байсан монгол охиныг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Эрэн сурвалжилж байна. АНУ-н иргэн Patrick Manaao-тай хамтран Монгол охидыг хил давуулан худалдаалах гэж байсан. Мөн Монгол улсад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл оруулан ирж байсан гэмт үйлдэлтэй тул энэхүү эмэгтэйг эрэн сурвалжилж байна. Мэдээлэл өгсөнд хүнд шагналтай. Мэдээллийг чандлан хадгална. Цагдаагийн Ерөнхий газар. 102

 

Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлэв. Тэрбээр 2006 оноос хойш хэд хэдэн удаа Сайпан арал руу монгол охидыг хил давуулан худалдаалсан, хамтран амьдрагч Ө, түүний төрсөн дүү нарыг ч Сайпан арал руу тайчих үзүүлбэр үзүүлэх нэрээр гаргаж байсан талаараа мэдүүлэв. Маанао Патрик Иөрл нь “Голден бридж” сургалтын төвийн багш хэмээн Боловсролын яамнаас өнгөрсөн наймдугаар сард зохиосон их дээд сургуулиудын багш нарын вакумжуулсан сургалтад англи хэл зааж байсан юм. Харин түүнийг наймдугаар сарын сүүлээр цагдаагийн албан хаагчид очиж сургалтаас баривчилсан. Тэрээр Америкийн тусгай албаны усан цэрэг байсан хэмээн ярьдаг байжээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан охидыг Сайпан арал руу худалдаалахаар бэлтгэж байгаа талаарх мэдээллийг таван сарын хугацаанд баримтжуулсны эцэст сэжигтэй этгээдийг ийнхүү саатуулж байна. Түүний амьдарч байсан газарт үзлэг хийхэд цүнх, эд зүйлсээс нь Сайпан арал руу хил давуулахаар зэхэж, бэлтгэсэн 11 монгол охины бичиг баримтаас гадна шинээр таван охины визэнд орох материал, охидын нүцгэн фото зургууд олдсон. АНУ-ын иргэн Патрик нь өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн нийт 16 охины визний зураг, гадаад паспортын хуулбар, мөнгөө бэлэн өгөх бололцоотой хүмүүсээс тус бүр 1000 ам.долларын зардал авсан бол санхүүгийн бололцоо муутай охидыг очиж ажиллаж байгаад үлдсэн мөнгөө төлж болно хэмээн гэрээ хийж, Сайпан арал дээр үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх стриптиз клубт ажилд оруулах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсан нь тогтоогдоод байна. Хохирогчдын гаргасан мэдүүлгээр дээрх иргэн нь “Маш их хэмжээний мөнгө олж, цаашдаа баян эрэгтэйчүүдтэй танилцан амьдрах боломжтой” гэж ятгажээ. Тэрбээр хэдхэн хоногийн дараа буюу ирэх сарын эхээр АНУ-ын виза мэдүүлсэн дөрвөн охины хамтаар Сайпан арал руу гарахад бэлэн болоод байсныг ийнхүү таслан зогсоов. Хэргийг одоогийн байдлаар УМБГ-т шалгаж байгаа юм. Цаашид эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нуугдмал хохирогчдыг олж тогтоох, Сайпан арал болон Зүүн өмнөд Ази руу чиглэсэн хүн худалдаалах гэмт хэргийн урсгалыг саармагжуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Султан(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Энэ хүүхнийг бариад аваад ирээрэй. Би өөрийг нь нэг тэмээгээр худалдаж авъяа хэ хэ

1  |  0
яяя(202.179.27.77) 2025 оны 03 сарын 13

энэ муухай хүнийг мэддэг хүн байвал яаралтай цагдаад хэлээрэй.хүн ер нь айснаасаа болж л гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлдэг, өөрсдөө хохирогч болдог. хүмүүсээ зоригтой бай

1  |  0
O.D(122.201.17.98) 2025 оны 03 сарын 13

MGL OHIDUUD NI CH GEJ DUURTSEN MAL, HUDALDAALAHAD NI TUSALJ BGA HUMUUS NI CH TER HUNEE BAITSAN AMITAN YUMDA TSUTSU

1  |  0
oz(103.10.23.5) 2025 оны 03 сарын 13

oxin bish mal bain

1  |  0
Top