Загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг, Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон. Тэгвэл тус загварын шоуны тайзнаа уран нугараач Э.Лхагва-Очир тэнцвэрийн үзүүлбэр сонирхуулж, үзэгчдийг гайхшируулсан байна. Тодруулбал, тэрбээр энэ үеэр 2012 онд Италийн нийслэл Ромд болсон олон улсын циркийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн тэнцвэрийн үзүүлбэрээ сонирхуулсан байна. Ийнхүү монгол нугараач залуу ийнхүү нэр хүндтэй тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэж чаджээ.

Сэтгэгдэл ( 1 )
МУНДАГ АВЪЯАСТАЙ ЗАЛУУД АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫН НЭРИЙГ БИЕ БЯЛДАР, ЗҮС ЦАРАЙ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ МАНДУУЛЖ ГАЙХУУЛЖ ЯВААД БАХАРХДАГ.