Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяа байгууллагынхаа их хэмжээний хөрөнгийг завшиж, шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа.
Бидний авсан мэдээллээр сэжигтэн эмэгтэйг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд шалгаж байгаад тус албаны бүтэц, харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Тэрбээр УЕПГ-т ажиллаж байсан нэгэн прокурорын охин гэнэ.
Мөрдөн байцаалтын шатанд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнуудынхаа гадаад, дотоод томилолтын зардал зэргийг завшсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )