Тээвэрчид хугацаагүй өлсгөлөн зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Зам тээврийн яамны өмнөх талбайд “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид өчигдрөөс хугацаагүй өлсгөлөн зарлалаа.  “Арвин шар зам” хоршоо Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд микро автобусаар тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд ЗТЯ хот хооронд том оврын автобусаар үйлчлэх шаардлага тавьсны дагуу найман автобус авчээ. Гэвч тэд одоог хүртэл авсан автобусаараа үйлчилгээнд явж чадахгүй, сард 1.5-2 сая төгрөгийн банкны хүү төлж хохирч байгаагаа учирлалаа.

“Арвин шар зам” хоршооны дарга Д.Баяр “Бид жил гаруйн хугацаанд асуудлаа шийдүүлэх гэж явсан ч шийдэлд хүрсэнгүй. Тээвэрчдээ хөөд өг яам анх удаа үзлээ. Маргаашнаас хуурай өлсгөл өн зарлана. Асуудал шийдэгдтэл өлсг өлөнгөө зогсоохг үй. Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд 19.00 цагаас үйлчилгээнд явж болох талаар бидэнд хэлсэн. Үнэндээ оройн цагаар хэн ч хол замд явахгүй шүү дээ” гэлээ. “Дорнын саруул зам” хоршоог “Тээвэр ачлал” компаниас гарсан жолооч нар 2013 оны наймдугаар сард байгуулж, өмнө нь явдаг байсан Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл ЗТЯ-наас хүссэн ч мөн л өнөөдрийг хүртэл дорвитой хариу өгөөгүй учраас ийн өлсгөлөн зарлаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярсайхан(49.0.155.211) 2025 оны 03 сарын 13

Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт,холбогд

1  |  0
Top