О.Магнай:Хүнийг шоронд хийгээд яах юм

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Өнгөрсөн арваннэгдүгээр сард ШӨХТГ-аас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж, нилээдгүй зөрчлийг илрүүлж торгуул тавьсан. Тодруулбал “Номин холдинг” компанийг 1 тэрбум 100 сая төгрөг, “Миний сүлжээ” дэлгүүрийг 450 сая төгрөгөөр торгоод байсан юм. “Миний сүлжээ” дэлгүүрт ийм торгууль ноогдуулсаныг буруу гэж үзэн ШӨХТГ-ын дарга О.Магнайг “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд “Утсаар залгаж, ална” хэмээн сүрдүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад байсан. О.Магнай дарга “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболдыг нэр төрд нь халдсан хэмээн үзэж шүүхэд өгөөд байсан. О.Магнай дарга шүүхэд гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгээд, эцсээ хүртэл “Миний дэлгүүр”-тэй тэмцэнэ гэдгээ хэлж байсан юм. Энэ талаар О.Магнай даргаас тодруулахад “Миний сүлжээ” дэлгүүрийн торгуультай холбоотой асуудлаар манай байгууллагыг шүүхэд өгсөн байгаа. Одоогоор шүүхийн тов гараагүй байна. Х.Ариунболдыг шүүхэд өгсөн ч  гомдолоо буцаагаад авчихсан. Хүн шоронд хийгээд яах юм бэ” гэсэн хариултыг өлгөө. Тухайн үед уучилахгүй гэж байсан О.Магнай дарга шүүхдэлцэхгүй байхаар шийдсэн байна. 

Тухайн үед Х.Ариунболд хэлэхдээ “Төрийн байгууллагаас биднийг дэмжихийн оронд 450 сая төгрөгөөр торгоно гэдэг асуудлыг бид бүхэн хүлээж авах боломжгүй хуулийн байгууллагад хандана” гэж байсан юм. Мөн тэрээр О.Магнай даргыг  “Амьдрал мэдэхгүй хүүхэлдэй” энэ хийсэн шалгалт нь үндэслэлгүй, бензиний үнэ нэмэгдэхэд арга хэмжээ авсан гэсэн ч ямар ч үр дүнгүй байгаа хэмээн хэлсэн юм. Харин одоо О.Магнай дарга Х.Ариунболдыг уучилж, “Миний сүлжээ” дэлгүүр ШӨХТГ-ыг шүүхэд өгөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12(203.169.49.36) 2025 оны 03 сарын 13

Magnai ugaasaa huuheldei yu hiij bgaagaa meddeggui mangar amitan

1  |  0
Top