Сочигийн Олимпийг саадгүй үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

“Сочи-2014” өвлийн XXII Олимпийн наадам тийш дэлхийн үзэгчид хараагаа чилээж байна. Мэдээж манай Монголын үзэгчид ч ялгаагүй. Түүнчлэн өвлийн Олимпийг дотоодын TV-5 телевизээс гадна олон улсын спортын сувгууд дамжуулж байгаа ч, зарим IPTV үйлчилгээний хэрэглэгчдээс О.Магнай даргатай ШӨХТГ-т гомдол гаргасан байгаа юм. Тухайлбал,  “Юнивишн”-ий хэрэглэгчид олимпийг шууд үзэх суваг байхгүйтэй холбоотойгоор Олимпийн наадмыг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж өгөх талаар хандсан аж. Тэгвэл ШӨХТГ-аас TV-5 телевиз болон Юнивишн компанийнхантай уулзаж, асуудлыг шийдсэн байна. Улмаар Юнивишний 49 дүгээр  суваг, Сансар HD кабелийн телевизүүдээр өвлийн Олимпийн наадмыг үзүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top