2002 онд нийгмийн оюун санааны эрэлт хэрэгцээнд тулгуурлан тухайн үед гэр бүл иргэний нийгмийн бүлгүүд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад нэн дутагдалтай байсан харилцаа, харилцааны соёл имиж бүрдэлт, хувь хүний маркетингийн соёлын асуудлуудыг хөндөн гарган ирж, Монголын Нийгэм Эдийн засаг, Оюуны санааны хөтөч болохоор сэтгэл шулуудан ЛЭДИ компани байгуулагдаж байсан цаг саяхан.
Зах зээлийн нийгмийн шилжилтын энэ үед, хувийн хэвшлийн төдийгүй төрийн байгууллагууд хүнд үйлчлэх үүргээ ухамсарлаж, зөвхөн мөнгө бус харилцааг эрхэмлэж өөрийн нэр хүндийг хүмүүсийн ухамсарт бүрэлдэн бий болох ёстой гэсэн үзэл баримтлалыг өнөөгийн нийгэмд анх суулгасан газар бол ЛЭДИ төв.
Мөн тэд зөвхөн байгууллага хамт олныг хөгжүүлэхээс гадна өөртөө хүлээсэн томоохон үүрэг хариуцлага бол хүүхэд, залуусын хөгжил, хүсэл мөрөөдөлөөр эх орон бий болж, эх орны ирээдүйн чиг хандлага тэдний зөв төлөвшлөөр бий болно гэсэн гэгээн өөдрөг бодол байсан юм. Тиймдээ ч бидний сайн мэдэх залуу хатагтай ноёдын сургууль, залуу илтгэгч сургууль, залуу модель болон бүжгийн сургалтууд нь бие хүний өв тэгш хөгжлийн төлөө, тэр тусмаа Монгол орны ирээдүй хойч үеийн төлөө гэсэн энгийн хирнээ агуу, гайхамшигтай хирнээ хамгийн чухал үүрэг хариуцлагыг тэд өмнөө шантралгүй хүлээсэн юм. Тиймдээ ч тэд 2002 оноос өнөөдрийг хүртэл 54 800 хүүхдэд өөрийн сургалтыг хүргэж, улсын болон хувийн ЕБС-р 231 удаагийн лекц семинарыг үнэ төлбөргүй зохион байгуулж, нийтийг хамарсан улсын чанартай тэмцээн 5 удаа, Олон улсын шинж чанартай илтгэх урлагийн тэмцээнийг 2 удаа явуулж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байна.
Лэди төвд суралцсан залуус хөгжилтэй, өөдрөг, өөртөө итгэлтэй, бүтээлч эх оронч залуу хүн болж цаг баримтлаж сурч, бусдыг хүндэлж өөрийгөө зөв илэрхийлж, эрүүл бие хүн болж төлөвшдөг нь тэдний бахархал. ЛЭДИ төв бол олон залуу эх орончдын гэгээн хүсэл, гэрэлт мөрөөдөл болж, эцгийн оронд эцэг, ээжийн оронд ээж , гэгээн алсын однь байж ээнэгшин дассан орон гэрийн нэг хэсэгюм гэхэд маргах хүнгүй болов уу?
Тиймдээ ч эцэг эхчүүд ЛЭДИ төвд өөрсдийн үр хойчоо итгэн хүлээлгэн өгөхдөө баяртай байж хамтран ажиллах урам зориг дүүрэн байдаг юм. Учир нь тэд хэзээ ч итгэл алдаж байсангүй. Энэ итгэл ч бусад зүйл дээр тодорхой харагдсан юм. Үүний жишээ бол харилцан хамааралт маркетингийн сургалт зөвлөгөөний төв буюу хүмүүсийн нэрлэсэнээр ИМАКО төв юм.
ЛЭДИ төвийн дэргэд анх байгуулагдан бий болж амжилттай яваа байгууллагын амжилтын хурдасгуур, хамтрагч нь болж, мэдээлэлийн эрин зуунд хамтдаа хөгжих уриа бүхий мэргэжлийн сургалтын энэхүү баг нь 2002 оноос хойш байгууллага дахь харилцаа, харилцааны соёл, бүтээмж, бүх шатны менежерийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тасралтгүй явуулж ирсэн ба Монголд анх инээмсэглэл, хандлага, хувь хүний маркетинг зэрэг сэдвүүдийг шинжлэх ухаанчаар оруулан ирж, онолыг дадлагатай гайхалтайгаар хослуулж, сурсан цагаасаа хойш бүтээлч зуршил болгох аргачлалууд, сургалтын орчин үеийн хамгийн сүүлийн үеийн арга хэрэгсэлийг нэвтрүүлж, сургалт бол хөгжлийн төлөөх шагнал юм хэмээх ойлголтыг бий болгож чадсан баг бол ИМАКО.
Нэгэн хэвийн уйтгартай онолын баригдмал хэв загвараас үргэлж зайлсхийж ирсэн ЛЭДИ ТӨВ, ИМАКО баг хамтран Инээмсэглэлийн даатгал, Сэтгэл ханамжын даатгал, Сургагч багшийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Бизнес UPDATE хөтөлбөр зэрэг олон бие даасан үйлчилгээг цоо шинээр нэвтрүүж, олон практикт үр дүнгээ шууд харуулах болон хэмжих боломжтой аргачлалыг Монголын Хөрсөн дээр буулгаж 2002 оноос хойш 1600 аж ахуйн нэгж байгууллагуудад өөрийн туршлагыг нэвтрүүлэх боломжыг олгосон юм.
Энд бол зөвхөн хувийн байгууллагууд бус ЦЕГ, НЦГ, ЭЦГ, ЗЦГ, ТЕГ, УДЕГ, УБЕГ, НЗХшүүх, ШДзөвлөл, Нийслэлийн Шүүх, УБЗАА, УМХЕГзэрэг төрийн байгууллагууд багтаж байгаа нь хамтдаа сурч хөгжих боломжоо бие биедээ хуваалцсан байгаа нь ЛЭДИ ТӨВ, ИМАКО багхариуцлагаахир их биелүүлдэгийг харуулж, нийгэмд зөв эерэг жишигтогтооходүлгэр үзүүлсэн явдал байлаа.
Тиймдээ ч Тэдэнтэй төрийн болон хувийн хэвшлийн олон олон байгууллагууд хамтран ажиллахдаа итгэл төгс байдаг юм. Учир нь тэд олон улсын түвшинд ажиллаж чаддаг гэдгээ удаа дараа нотлож НҮБ ХАС, КАС, Дэлхийн зөн ОУБ, Дэлхийн банкны олон төсөл хөтөлбөрүүдэд голлох үүрэгтэйгээр оролцож Монгол менежер, Монгол хүний чадамж, үнэлэмжийг өсгөхөд өөрийн бодитой хувь нэмэр оруулсан.
ИМАКО баг нь орчин үеийн сургалтаас гадна хэрэглэгчийн санаа бодлын, хэрэглээний чиг хандлагын, дотоод харилцаа хандлагын, шинэ хамт олны дасан зохицолын, өрсөлдөгчийн, зах зээлийн олон төрлийн судалгааг ОУ түвшинд гүйцэтгэж, үр дүнг амьдралд хамгийн ойр үнэн бодит дүгнэлттэйгээр гаргадаг нь тэдийн амжилтын үндэс юм. Учир нь тэд сургалт, зөвлөгөө бүхийл ажлаа хамгийн үндэслэлтэй судалгаа дээр гаргаж хөтлөн явуулдаг нь сургалт зөвлөх үйлчилгээний мэргэн бууч, үйлчилгээний соёлын анхдагчид хэмээх цолыг хүртэхэд хүргэсэн бизээ.
Зөвхөн захирал нь сурдаг, нэг хүнээ явуулаад тагнаад суралцдаг, сургалтад хойрго ханддаг, хүмүүсээ хөрөнгө оруулж чаддаггүй олон хамт олныг эднийх өөрчилж чадсан. Учир нь сургалт бол байгууллагын хамгийн хүртээмжтэй, өгөөжөө өгөх хамгийн шилдэг мотиваци гэдгийг тэд өдөр бүр нотлон харуулж, байгууллагын нэгж бүрт өөрийн сургалтаа хүргэх гэж хичээж мэрийдэг нь тэдний хэзээ ч давтагдашгүй онцлог. Сургалтаа кейс, трейнингийн арга ашиглаж оролцооны хамгийн өгөөжтэй хэлбэрүүдийг ашигладаг явдал нь сургалтаар олж авсан мэдлэгтээ суралцагч дурлах нэг томоохон хөшүүрэг болгож чадсан нь ЛЭДИ-гийн сургалт сонирхолтой гэдэг дүгнэлтийг өгөхөд хүргэсэн бас нэгэн хүчин зүйл байв.
Тэд оюуны хөдөлмөр, Монгол хүний ур ухаан, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, Монгол хөрсөнд өөрсдийн философийг бүрэн суулгахад хэл зүй, сэтгэл судлал, шинжлэх ухааны удалгааны арга зүй, сурганы орчин үеийн арга хэрэгсэл – эд бүгдийг хослуулан өдгөө ЛЭДИ –гийнх гэх сургалтын арга барилыг бий болгож чадсан нь тэдний бүтээлч хөдөлмөрийн үр дүн байлаа.
АНУ, АНГЛИ, ГЕРМАН, ОХУ, СОЛОНГОС, ТАЙЛАНД, ХОНГ – КОНГ, СИНГАПУР зэрэг дэлхийн шилдэг улсад мэдлэг чадвараа олж авч дээшлүүлсэн Мэргэжилтнээр багаа бүрдүүлсэн ИМАКО баг, ЛЭДИ төвийн ширхэг чулуунд ч сэтгэлээ дэвсэх тэдний хөдөлмөр зүтгэл тунгалаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )