Манай улсын иргэд АНУ, Шенгений бүсэд саатуулагдаж байгааг хэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Манай иргэд АНУ болон Шенгений бүсийн улс оронд зорчоод тухайн улсын хилийн шалган нэвтрүүлэх албанд саатуулагдан буцаж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах боллоо.

Хэдийгээр тухайн иргэн зорчих улсын ЭСЯ-наас виз авсан боловч уригч талын холбогдох байгууллага нь албан ёсоор уриагүй байх нь илэрч хил дээрээс буцаагдан замын зардал, визийн хураамж зэрэг эдийн засгийн болон цаг хугацаагаар хохирч  байна.

Тухайн улсын ЭСЯ-наас олгосон виз тус улсад зорчих эрхийн эцсийн шийдвэр биш бөгөөд хилээр нэвтрүүлэх, байх хугацааг тухайн улсын цагаачлалын болон хилийн шалган нэвтрүүлэх алба нь эцэслэн шийдвэрлэдэг.  Иймд  уригч байгууллага, иргэн,  хувь хүнтэй урьдчилан холбогдож, виз хүсэгчийн материалыг зорчих улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүрдүүлснээр иргэн та ямар нэг хохирол хүлээхгүй байх боломжтойг Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдэд анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uuuuu(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

hulgaich naraa harin dahin mongold orj irehguigeer gadaadad tsulj bval zugeer yum bishuu.

1  |  0
erhiig has!!!!!(83.101.87.160) 2025 оны 03 сарын 13

Gadaadad hulgai, deerem, zodoon, huchin, geh met gemt hereg hiij baisan humuusiin Mongold oroh, garah erhiig ni burmusun hasah heregtei!!!!!Buzriin hulgaich nar Eh ornii ner hundiig yostoi unagaaj bn!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!

1  |  0
Ovilogoguichuud(123.121.196.209) 2025 оны 03 сарын 13

Manai setguulchid hereg hiigeed shorond orchival dan yalaguya hyatad bol hyatadiin shoron manai irgeniig hataaj baina geed baidag biz dee. Setguulchid mini hunii ulsad huuli durmiig ni sahij yav gehiin oron yaadag bilee dee. Iim tenegleliig ni zovsgooroh uls haana ch baihgui l dee

1  |  0
Ovilogoguichuud(123.121.196.209) 2025 оны 03 сарын 13

Manai setguulchid hereg hiigeed shorond orchival dan yalaguya hyatad bol hyatadiin shoron manai irgeniig hataaj baina geed baidag biz dee. Setguulchid mini hunii ulsad huuli durmiig ni sahij yav gehiin oron yaadag bilee dee. Iim tenegleliig ni zovsgooroh uls haana ch baihgui l dee

1  |  0
Zochin(103.26.194.107) 2025 оны 03 сарын 13

Арга ч угуй дээ манайхан очоод хулгай хийгээд байхаар хэн дуртай байхав. Энэ хулгайч нараас болжих юм болно шуу. Ямартаа Монгол хун нохой 2 оруулахгуй гэж доромжлохов дээ. Тэгэхээр Гадаадад хулгай хийсэн хулгайч нарын гадаад зорчих эрхийг нь бур хасаж хэвлэл мэдээлэлээр зурагтай нь зарлаж чанга дэглэмтэй шоронд суулгаж байж манайхан хаширна. Солонгост гэмт хэрэгтэй холбогдсон нохдуудийг тэгдэг гэсэн. Энэ л зов арга. Оор яахуу алийн болгон хулгайч нараасаа болж харц доогуур явах уу айн Монголчуудаа

1  |  0
Top