Улаанбаатарт 3 хүнээс H1N1 вирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Өнгөрсөн сард  Баян-Өлгий аймагт А хүрээний H1N1 вирус илэрч сургууль цэцэрлэгийг хаасан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл  H1N1 вирус нийслэлд илэрч  Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт гурван хүнийг тусгаарлан эмчилж байна.

Вирусийн халдвар тээсэн хүмүүс нь  40-50 хүртэлх насныхан  бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь харьцангүй тогтвортой вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү вирусээр халдварласан хүнд ханиад томуутай адил шинж тэмдэг илэрдэг байна. Хэрэв иргэд ханиад хүрсэн тохиолдолд харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top