Жүжигчин Б.Тамир: Миний бодож явдаг зүйл “Аз жаргалын шок” кинонд орсон

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг, Б.Батсайхан, Э.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ. Энэхүү бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино нь “Фантастик” продакшны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл бөгөөд киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир ажилласан байна. Киноны гол дүрд М.Баярбат, УДЭТ-ын жүжигчин Н.Одончимэг нар тогложээ. Мөн жүжигчин Б.Навчаа, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Золбоот, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Жавхлан гээд олон уран бүтээлчид оролцон тоглосон байна. “Аз жаргалын шок” инээдмийн кино ирэх сарын 12-ны өдөр кино театруудаар нээлтээ хийх аж.

Тус киноны талаар найруулагчаар ажилласан Б.Тамираас  тодрууллаа.

-Таны найруулсан “Аз жаргалын шок” цоо шинэхэн уран бүтээл хэзээ нээлтээ хийх гэж байна вэ?

-Энэ сарын 12-нд “Фантастик” продакшины дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Аз жаргалын шок” гээд кино маань нээлтээ хийх гэж байна. Олон сайхан чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа.

Гэгээн хайрын валентины баяраар кино үзсэн хосууддаа зориулж шоколад бэлэглэнэ.

-Та зохиолыг нь бичсэн гэсэн. Юунаас сэдэвлэж киноныхоо зохиолыг бичив?

-За миний бодож, санаж явдаг юм байдаг. Тухайн хүнд тээж явдаг эмзэглэл гэж байдаг.Яг тэр талаасаа бодож бичсэн. Киногоо бичихдээ инээдмийн жанрт оруулж бичлээ. Тэгэхгүй бол залуус ойлгохгүй байх.

-Ер нь кинонд ямар үйл явдал өрнөх вэ?

-Дэлхий дахинд байдаг л асуудал гарна. Кино эхлэхдээ эхнэр нь нөхрөө ойлгохгүй, нөхөр нь эхнэрээ ойлгохгүй байж байгаад төгсгөлдөө бие биенээ ойлгодог тухайл гарна. Ямар үйл явдал өрнөхийг Тэнгис, Өргөө кино театеруудад ирж үзээрэй.

-Киноны нэр их сонирхолтой байна л даа. Энэ нэрийг хэн өгсөн вэ?

-Олон нэр бичиж байгаад будаанд шигшээнд татаад л байсан, таалагдах нэр ерөөсөө олдохгүй байсан. Гол дүрийн жүжигчин Баяраа бид хоёр хоол идэж сууж байгаад  энэ нэрийг Баяраа өгсөн. Ямар нэгэн юм чинь нэрнээсээ их шалтгаалдаг. Амьдралд хүн маш олон удаа шоконд ордог. Гэхдээ аз жаргалын шок гэж ямархуу байдгыг дүрсэлж үзүүлэх гэж хичээлээ. Залуу уран бүтээлчдийн хамтарч хийсэн цоо шинэхэн киног ирж үзээрэй.

-Гол дүрийн жүжигчин М.Баярбат 

-Таны гол дүрд нь тоглосон киноны онцлогын талаар яриач?

-Залуучууддаа зориулсан инээдмийн жанрын кино байгаа. Нэрнээсээ эхлээд сонин сонсогдож байгаа байх. Мэдээж хүн бүхэн амьдралдаа янз бүрийн шоконд ордог. Гэхдээ “Аз жаргалын шок” гэхээр яг ямархуу зүйл байхыг та бүхэн ирээд үзээрэй.

-Таны хувьд анх “Хэцүү анги” гэдэг киногоор олонд танигдаж байсан. Одоо бүтээсэн дүрийнхээ талаар танилцуулаач?

-Миний тоглосон дүрийн хувьд М.Баярбат гэдэг хүн болон өмнө нь бүтээсэн дүрээс өөр цоо шинэ дүр бүтээлээ. Нээлтээ хийсэний дараа бидний төлөвлөгөөний дагуу хөдөө орон нутагт киногоо гаргахаар төлөвлөөд байгаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

рианнагийн задгай хувцаслалт арай хэтэрнээ яг л биеээ үнэлэгч шиг харагдаж бна дээр нь бас анхмаатай адилхан гээд бгаа охин төстэй л юм яг ч тийм адилхан биш юмаа

1  |  0
Top