Баян-Өлгий аймгийн нутаг дахь Толбо нууран дээгүүр хоёр машинтай явж байсан иргэд осолдох шахжээ. Тэднийг нууран дээгүүр явж байх үед мөс цөмөрсөн ч хүмүүс нь гарч амжсан байна. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид машиныг нь нуураас татаж гаргасан аж.
Мөн Даян нуур дээгүүр зам товчлон явж байсан машинтай иргэд мөс цөмөрсний улмаас ангалд хавчуулагджээ. Ховд голоор машинтайгаа гаталж явсан иргэд харзны усанд унаж, осолдох шахсан байна.
Тэдгээр иргэдийг онцгой байдлынхан машинтай нь татан гаргаж, аюулгүй болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )