Шүлхийн дэгдэлтийн бүсээс мах оруулахын завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа. Гэтэл тус аймгийн Дарьганга сумын 4-р багийн иргэн М гарал үүслийн гэрчилгээгүй 27 бярнууны хоёр тонн мах Улаанбаатарт авчран зарахаар ачиж яваад баригдлаа.

 

Түүнийг "Бонго" маркийн автомашинд малын мах ачин, нийслэлрүү явж байхад нь Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх постод саатуулан, Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ. Улмаар малын гоц халдварт өвчин гарсан газраас нууцаар мах тээвэрлэсэн тус "Бонго" машиныг нь хурааж, махыг шилжүүлээд эрүүл бол улсын орлого болгох, өвчтэй бол устгахаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.42) 2025 оны 03 сарын 13

ukher mongol khuwiin erkh ashgiin tuluu niigmiig ustgaji medne shuu

1  |  0
Close menu