Улаанбаатарт 15-17 хэмийн хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Нутгийн баруун   хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага   зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас   орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд   5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр,   Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн   бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top