Хууль зүйн яамны санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болголоо.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны үйл ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагаас гадна тус төвд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуула юм байна. Тусгай утасны хувьд энгийн утасны тарифтай байна гэсэн.

Сэтгэгдэл ( 1 )
bolj bnashuu