Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 2.9 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 08

Энэ  сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна.


Махны дундаж үнэ: 2014 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай мах  0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхоос  хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай мах 0.4 хувь, үхрийн цул мах 0.6 хувиар буурч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.  2014 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7365 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8365 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6500 төгрөг, ямааны мах 5675 төгрөгийн үнэтэй байв.


 Гурилын үнэ: 2014 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, нэгдүгээр зэргийн задгай гурил, хоёрдугаар зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.               


Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 2.9 хувиар өссөн байна.    


Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар  өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 2.5 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхоос төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.


Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувиар өсч, савласан /нэг литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, "Элекстер" /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх долоо хоногийнхоос савласан /нэг литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч,  задгай сүүний үнэ болон "Элекстер" /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top