МХЕГ-аас “Нийтээрээ эрсдэлээс сэргийлье” аян зохион байгуулах тухай удирдамж гарган Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын захирамжаар худалдааны газруудад Цагаан сарын өмнө хяналт шалгалт хийсэн.
Нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол хүнсний үйлчилгээ эрхэлж байгаа байгуллагуудад хяналт шалгалт хийсэн аж. Энэ шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 445 аж ахуй нэгж байгууллага хамрагдаж, 178 аж ахуй нэгж байгууллагад зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан.
МХЕГ-аас явуулсан шалгалтын явцад нийт 383 зөрчил илрүүлэн ажиллажээ. Зөрчилтэй байсан таван байгууллагын үйлдвэрийг түр хугацаагаар хаасан. Энэд бууз баншны хоёр үйлдвэр, нарийн боовны нэг үйлдвэр мөн нэг цайны газрын үйл ажиллагааг зогсоосон. Хадгалалтын хугацаа дууссан 42,3 кг мах махан бүтээгдэхүүн мөн хураан авсан аж. Зөвшөөрөлгүй цэгт, хадгалалтын хугацаа дууссан 321 литр шар айргийг мөн хураан авч ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )