Гэрийнхээ гаднаас алга болсон 11 настай хүү зургаан жил хонь хариулж байгаад гэртээ ирсэн тухай сурвалжлагыг манай сонин өнгөрсөн дугаартаа цувралаар хүргэсэн билээ. Алга болсон Т.Рэнцэнгийн аав ээж болон түүний зургаан жилийн турш байсан айлын хоёр хөгшинтэй хийсэн ярилцлагыг өмнөх дугаартаа хүргэсэн. Энэ удаад Т.Рэнцэн хүүтэй уулзсан юм. Түүний аав Р.Түмэнжаргалын утас руу залгаад хүүтэй чинь ярилцлага хиймээр байна гэхэд "Хүү маань урьд шөнө ирсэн. Ирээд өөрөөс нь асуух уу" гэлээ. Тэднийх Баянзүрх дүүрэг, Монелд байдаг юм байна. Т.Рэнцэн ээжийнх нь төрсөн дүү болох мянгат малчныд байж байгаад Өвөрхангайгаас ирээд байгаа нь энэ юм. Гэрийнх нь хаягийн дагуу очлоо. Ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд үүдийг нь цохиход Р.Түмэнжаргал гуай өөрөө гарч ирэв. Тэрбээр "Толгойгоо угааж байсан болохоор жаахан удаан гадаа зогсоочихов уу. Одоо бид хэд яг гарах гээд байж байна" гэсээр гэртээ дагуулж оров. Цэлгэр том хашааны захад ганц модон байшин байв. Хүүгийн ээж гэртээ юмаа угаагаад сууж байлаа. Биднийг ороод ирэнгүүт "Дээшээ сууцгаа" гээд угааж байсан юмаа сандрангуй цаашлуулав. Тэрбээр хүүгийнхээ хувцсыг нь угааж байсан аж. Р.Түмэнжаргал гуай араас орж ирээд "Бид хоёр хүүгээ ирнэ гээд сар шинийн тавгийн идээгээ хураагаагүй сууж байна. Охин маань сая хичээлдээ явлаа" гээд хойморт суув. Тэдний байшин нэг өрөөтэй. Гал тогоогоо ханан пийшингээр тусгаарлажээ. Хоймортоо хоёр эрээн авдар, модон шкаф зэрэгцүүлээд дээр нь хавтастай толь, жаазтай зураг тавьсан харагдав. Модон ширээ, сандал, ор гээд энгийн монгол айл байлаа. Рэнцэн хүү хойд орон дээрээ хэвтэж байв. Гутлаа тайлаагүй хөлөө орныхоо урдуур унжуулчихаж. Гаднаас хүмүүс орж ирлээ гээд сонирхож өндийж харсангүй. Аав, ээж нь "Миний хүү Рэнцэн босоорой. Хүмүүс орж ирлээ" гэхэд хүү хэсэг байж байснаа тун дургүй босоод суулаа. Ээж нь "Шөнө ирсэн болохоор замдаа нэлээд ядарсан байна" гээд хүү рүүгээ харав. Бид түүнтэй "Сайн байна уу" гэж мэндлэхэд толгой дохиод амандаа "сайн" гэж сулхан хариуллаа. Нүдэнд нь цог золбоо алга гэмээр харагдана. Ямар нэг зүйлээс эмээсэн бас их ядарсан, туниа муутай харагдаж байв. Одоо 18 настай гэхэд 14, 15 настай гэмээр жижигхэн туранхай биетэй. Үг дуу цөөтэй. Барагтай бол юм ярихгүй. Асуусан болгонд тийм, үгүй, мэдэхгүй гэж хариулж байлаа. Ээж, аав нь хүү рүүгээ хандан "Одоо айж ичих юм байхгүй. Тайван байж, болсон юмаа яриарай миний хүү" гэхэд хариулсангүй. Энэ үед ээж нь "Миний хүү олон жил гэрээсээ хол байсан болохоор сэтгэлдээ бэтгэрсэн байлгүй дээ. Жаахан хүүхэд аргагүй биз. Ер нь юм ярихгүй байхад нь ядраагаад яахав. Аажуу, уужуу тэгж байгаад өөрөө ярих байлгүй. Бид хоёр ч янз бүрийн зүйл асуухгүй байна" гэв.
Ингээд Т.Рэнцэн хүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Гэртээ ирсэн ямар байна?
-Сайхан л байна.
-Аав, ээж, дүүгээ санасан уу?
-Санасан.
-Дүү нь том болсон байна уу?
-Тийм. Том болсон байна.
-Чамайг ямар хүмүүс дагуулж явсан бэ. Тэр үед юу болсон талаар ярихгүй юу?
-Мэдэхгүй (доошоо харав)
-Гэрийн чинь үүднээс танихгүй хүмүүс машиндаа суулгаад аваад явсан гэсэн биз дээ...
-Танихгүй хүмүүс байсан.
-Тэгээд хаана аваачсан юм бол?
-Хогийн цэг дээр. Тэнд орхиод явсан.
-Хогийн цэг дээр очоод чи юу хийдэг байв. Хаана хонодог байсан бэ?
-Айлд хонодог байсан. Хогийн цэгийн ойролцоох олон хүүхэдтэй айлд. Бид нар өдөртөө гадуур яваад тэгээд орой ирээд унтдаг байсан.
-Тэр айл нь хаана байдаг юм?
-Баянхошуунд. Хогийн цэгийн ойролцоо.
-Тэгээд чамайг хогийн цэг дээрээс хэн ирж аваад хөдөө авч явсан юм бэ?
-Нэг ах. Би тэр хүнийг танихгүй.
-Чамд юу гэж хэлээд дагуулж явсан юм бол?
-Санахгүй байна.
-Хогийн цэг дээр юу хийдэг байсан юм бол. Хэр удсан бэ?
-Хэсэгтээ л байсан. Яг хэд хоносон гэдгээ мэдэхгүй байна.
-Хөдөө танихгүй айлд байх хэцүү байсан уу?
-Надад хэцүү байгаагүй. Хонио хариулаад л явж байсан.
-Ямар ямар ажил хийдэг байсан бэ?
-Өглөө босоод хонинд явна. Үдээс хойш 4, 5 цагийн үед ирээд үхэр мал гэсээр байгаад орой болно. Тэгээд орой хоолоо идээд унтдаг байсан.
-Гэртээ ирмээр санагддаг байсан уу?
-Тийм.
-Тэгээд гэр лүүгээ явмаар байна, ээж, аав дээрээ очмоор байна гэж хэлж байв уу?
-Нэг удаа хэлж байсан. Дуугарахгүй л байна лээ.
-Одоо тэр айл чамайг буцаад ир гэвэл очих уу?
-Очихгүй.
-Айлын өвөө, эмээ хоёр чамд юу гэж хэлдэг байв. Та гурав юу ярилцдаг байсан бэ?
-Юу ярих вэ дээ. Би орой ирээд унтаад өгдөг байсан.
-Хажуу айлаа таньдаг байв уу. Чамд тэнд олон найзууд байсан уу?
-Тэр хавийн айлуудыг бүгдийг нь танина. Найзууд байхгүй. Дандаа настай хүмүүс байдаг.
-Хоёр настны хүүхдүүд нь ирдэг байсан уу?
-Хүүхдүүд нь хааяа ирдэг. Тэр эмээ, өвөөгийн нэг хүүхэд нь надад их сайн. Бид найзалдаг байсан. Тэр ах Солонгос явж ажил хийсэн тухайгаа надад ярьдаг байсан. Бид хоёр нэг удаа ачааны машинтай хотод ирээд юм зарчихаад буцаад явсан юм.
-Чамд шинэ хувцас авч өгдөг байсан уу?
-Нэг удаа гутал авч өгсөн.
-Шинэ хувцас авч өгөхөөр нь чи өмсөхгүй далд хийдэг байсан юм уу?
-Би авч өгсөн гутлыг нь өмссөн ш дээ.
-Өөр хувцас авч өгч байсан уу?
-Үгүй. Хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг гаргаж ирээд өгдег байсан.
-Мал маллах ямар байсан бэ?
-Гоё.
-Аав, ээж нь чамайг зөндөө хайсан гэсэн?
-...(Толгой дохив)
-Тэр айлынх чамд мал тасдаж өгөөд гэр барьж өгсөн гэсэн?
-Хэдэн мал тасдаад өгсөн. Шинэ гэр байгаа. Тэр гэрийг барьж өгнө гэж байсан юм.
-Гэрээ санаж байсан юм чинь мэдээж хот руу орох талаар бодсон байх?
-Бодсон.
-Хот руу унаа явдаг байсан уу?
-Зөндөө явдаг байсан.
-Тэгээд унаанд суугаад хүрээд ирж болохгүй байсан юм уу?
-Хэлэхгүй хүрээд ирэх талаар бодож байсангүй.
-Яагаад сая гэртээ ирэх талаар бодсон бэ?
-Хотод ирчихсэн болохоор л өвөө, эмээ рүүгээ явмаар санагдаад хэлэхгүй гарсан.
-Чамайг яагаад хот руу дагуулж ирсэн юм бол?
-Хотод кино театр үзүүлнэ гэсэн юм.
-Одоо хотод юу хийнэ гэж бодож байна вэ?
-Мэдэхгүй гэв.
Энэ үед ээж нь хажуугаас нь "Хүүгээ цэрэгт явуулна. Олон түмэнтэй цуг байгаад ирвэл өөрт нь хэрэгтэй. Миний хүү дажгүй сайн цэрэг болно. Одоо нэг жил алба хаах юм чинь гайгүй байх. Тэгээд цэргээс ирэхээр нь жолооны курсэд суулгана" гэв. Харин аав нь "Сургуульд сураагүй болохоор хэцүү байна. Иргэний үнэмлэх авч өгнө дөө, одоо" гэв. Тэд ийнхүү бидэнтэй зэрэгцээд гэрээсээ гарахаар хувцаслалаа. Хүүдээ тэд тод цэнхэр өнгийн шинэ дээл гаргаж ирээд өмсүүлээд дагуулж гарав. Хүүг алга болсон хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаатай уулзахаар гарч байгаа нь энэ аж. Цагдаа байн байн утас руу нь залгаж, "Та хүүгээ аваад хүрээд ир" гэж дуудаад байгаа тул ийнхүү гарцгаасан юм.
Х.ЦЭНД-АЮУШ
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл ( 22 )
тэнэмэл ч бай хог дээр ч байхүн бишүү! тэр малчин өвгөн эмгэн гээд байгаа хүмүүс их хүн м уутай хүмүүс байна.эзгүй хээрээс эд юм олсон аятай дураараа зараад байхдаа яахав.орон нутгийн цагдаад бүртгүүлэлгүй нуугаад бүх насаар нь зарц болгоод адаг сүүлд нь бие нь өвдөх ч юмуу юм болвол буцаагаад хог дээр нь авчираад хаяж мэдэх л улс байна.иш хүнүү эцэг эх гэж ийм л байдаг.хүүхдийн ирээдүйд санаа нь зовж , чадах бүхнээ хийж өгөхийг хүсч байна даа хөөрхий.
Та юу гэж бодож байна ..ЭНЭ ЧИНЬ ЭХЛЭЭД ХОГ ДЭЭР АВААЧИЖ ГЭР ОРНООС НЬ ТӨӨРҮҮЛЖ ЗОВЛОН ҮЗҮҮЛЖ 1,2 САР БОЛГОЖ БАЙГААД ДАРАА НЬ ТЭНЭМЭЛ ХҮҮХЭД НЭРЭЭР ЭНЭ ТЭНД ЗАРДАГ БАЙСАН ЗОРИУДЫН ТОМ ГЭМТ ХЭРЭГ БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ.
ЭНЭ ЧИНЬ ЭХЛЭЭД ХОГ ДЭЭР АВААЧИЖ ГЭР ОРНООС НЬ ТӨӨРҮҮЛЖ ЗОВЛОН ҮЗҮҮЛЖ 1,2 САР БОЛГОЖ БАЙГААД ДАРАА НЬ ТЭНЭМЭЛ ХҮҮХЭД НЭРЭЭР ЭНЭ ТЭНД ЗАРДАГ БАЙСАН ЗОРИУДЫН ТОМ ГЭМТ ХЭРЭГ БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ЮЧ БИШ ҮҮ
Naad xuuxed n chin ugaasaa zalitai l xuuxed bn daa 12.13tai bj ner nasaa medexgui bn gj yu bsiiin gereesee ywii gsn bodoltoi bsan bn Xarin naad ovoo emee 2 chin sxan osgood ed xorongo xurtel tasdaj ogson b sh dee Ene oiroxn erdene sumaas naashaa irexed amarxan bzdee ter aild sxan bsan bolool irexgui bsan bx gj bodoj bn jaaxan xuu bsan bj yamarch umxii sanatai bsan yum aaw eej n ch aaw eej yumdaaxuuxdee zow xumuujuuleegui etseg exiin l aldaa bx gj bodoj bn
ooroo l gereesee ywsan yum bishuu teneh ih durtai yum bishuu haana bgaagaa medeed bsan hernee gertee irehgui bn aa gedeg chini ooroo l uchirtai bn daa
ooroo l gereesee ywsan yum bishuu teneh ih durtai yum bishuu haana bgaagaa medeed bsan hernee gertee irehgui bn aa gedeg chini ooroo l uchirtai bn daa
hog deer avaachihad ni bayanhoshuunaas yaagaad harichij boloogui yum bol oo. gerees ni hogiin tseg ni deer bsan bga biz de? oilgomjtoi. huduuruugee yavj malaa mallaval chamd heregtei.
sonin tohioldol baina daa.
Хүүхэд хулгайлсан юм биш үү.
bi bol ene huuhdiin buruu l geh yum bn zondoo bolomj baihad gertee irehgui ochnoon udaan yawj baij irj baidag
yun 2 buuraigaas uuchlalt guih. Xarin ter 2 xogshiniig olox xeregtei. Xun xuilgailsan ulsuud bna shdee. Zoxion baiguulalttai gemt xereg.
tenemel huuhdiig geed harin mal****taslaj ugch shine ger barij ugch baisan humuus yaaw ch muu humuus bish naadah chini uuruu zolbin baij tegeed l odoo ergej butsaad l erguuteed bgaam bna
хогийн цэг дээр байхдаа яагаад гэрлүүгээ явж болоогүй юм бэ. тэр их сонин байна. Тэгээд ч урд нь гэрээсээ дандаа алга болоод олддог байсан гэсэн биз дээ. Тэгэхээр өөрөө л албаар гэрээсээ явж байгаад буцаад ирсэн байх. Тэр 2 хөгшин хүн хулгайлахааргүй юм шиг харагдсан монголын малчин хүмүүс тэгээд настай хүмүүс тийм муухай зүйл хийх нь ч байтугай бодох ч үгүй байх
2 buuraigaasaa uuchlalt guih l heregtei.yadaad hvn chanr gargaad ochij zolgooroi.yabaad ochihod bayarlana shvvde.
mal tejeebel am tosdono,xvn tejeebel tolgoi tsusdana gj ene de.
гэхдээ сайн шалгах хэрэгтэй нэг ёсны хүний наймаа анхнаасаа ингэх зорилготой хог дээр аваачиж хаяаад өөр хүнээр авхуулж авч явсан юм бишүү
ямар ч гэсэнэрүүл энхсайнсайханба йлгажбайсанхүмү үстталархаххэрэ гтэй,талархажсу