Монгол оюутнууд Малайз, Индонези, Филиппинд хулгай хийж, биеэ үнэлэх нь их байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

 

Зүүн Азийн бүс нутгийн зарим орон, тухайлбал Малайз, Индонези, Филиппин Улсад  бага зардлаар буюу сардаа 200-300 орчим ам.доллараар сайхан нөхцөлтэй газар сурч, амьдрах боломжтой талаарх зар сурталчилгаанд хууртаж очоод таньж мэдэхгүй хүмүүст уруу татагдан, эцэст нь гэмт хэрэгт болон хүнд нөхцөл байдалд орох явдал манай зарим  иргэдийн дотор цөөнгүй  гарах боллоо.

 

Оюутнуудыг тухайн улс оронд очиход сурталчлаад байсан тав тухтай дотуур байр нь байхгүй болохоор зочид буудалд түр байрлан мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэхэд хүрдэг байна.

 

Хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх үүднээс дээр дурдсан бодит байдлыг олон нийтэд урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж  Консулын газраас  үзэж байна.

 

Тухайлбал, 2011 оны 3 дугаар сард Малайз Улсад  хэлний курсэд  суралцахаар явж улмаар тус улсад хууль бусаар амьдарч байгаад цагаачлалын албанд саатуулагдсан иргэн Э-д  Малайз дахь монгол  оюутнууд  туслан онгоцны тийз авч өгснөөр тэрээр 1 дүгээр сарын 31-нд эх орондоо ирсэн бол Индонези, Филиппин Улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь  буцааж ирүүлэх чиглэлээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ-дууд ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moogii(202.170.93.12) 2025 оны 03 сарын 13

Monkh tenger yazguurt mongolchuud minee uuriinkhoo vne tseniig bvv dorduulaachee ta huh tolbot mongol shvv de mongol helee gvitsed medehgvi baij gadaad hel surna gej hari orniig zoriod sursan medsen zvilgvi gadniihnii doog bolj baihaar eh orond chini hiih zvil ih l bna shv de zaluusaa mongoldoo mongolooroo saihan amidartsgaaya yazguurtnuudaa

1  |  0
ммммммм(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

Ямар тэнэг аав ээж охидуудаа тийшээ явуулна бэ?Угаасаа охидууд тэнд *** л болно шүү дээ... Монгол охидууд мэдсээр байж өөрсдөө дуртайдаа явж байгаа юм.

1  |  0
Top