Төв болон говийн нутгаар цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, төв болон говийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top