ОХУ-ын Киров мужид өчигдөр орой галт тэрэгний ноцтой осол гарчээ. Тодруулбал, Транс-Сибирийн төмөр замын газрын тос тээвэрлэж явсан ачааны галт тэргэнд гал гарч 32 чингэлэг нь шатаж, дэлбэрсэн байна. Үүний улмаас Киров өртөө болон ойр орчны тосгодын 700 гаруй хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлжээ. Хэргийн газар одоогийн байдлаар 300 гаруй гал унтраах баг, аврах албаныхан ажиллаж байгаа аж. Гал юунаас болж гарсан одоогоор тодорхойгүй байна. Нас барсан болон бэртсэн хүний талаар ч мэдээлэл байхгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )