Манай улсад төдийгүй олон улсад шинэд тооцогдох "Ухаалаг шуудангийн хайрцаг" үйлчилгээний нээлт өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Таван буудал дахь Далайхүү төвд боллоо. Ачаа бараа, захидал шууданг хүнд дайдаг албыг халж бий болж буй энэ үйлчилгээ нь иргэд гар утсанд нь ирсэн нууц дугаараар гэрийнхээ ойролцоох төвд очиж ухаалаг шуудангийн хайрцгийг хурууны хээгээ уншуулан онгойлгон илгээмжээ авах боломжийг олгоно.
Шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулсан ухаалаг шуудангийн хайрцгийг эхний ээлжинд нийслэлийн 18 цэгт болон төвлөрөл ихтэй Дархан, Эрдэнэт хотод, цаашид төв суурин газар бүрт байршуулна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Таван буудал дахь Далайхүү үйлчилгээний төв, Яармаг дахь Вива хорооолол, 32-ын тойргийн Бүрэн плаза, Баянхошуу дахь Боса худалдааны төв болон Төв шуудан гэсэн 5 цэгт байршуулж, 3 дугаар сарын 1-ний дотор нийт 20 ширхэгийг бүрэн суурилуулахаар төлөвлөжээ.
Шуудангийн үйлчилгээнд шинэчлэл хийх таван төсөлд Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 1,9 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хөрөнгөөс өмнө нь улсын автозамын сүлжээг дагасан орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээнд зориулж хот хоорондын шуудан тээврийн зориулалтын 8 автомашин хүлээлгэн өгч байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )
ene ug n zugeer sanaa. suuliin uyed bugd l iim bolood bgaa
Yahawdee ter boldbaatar ni ahiu hemjeenii mongo nehehgu yu. Aluurchin altangerliin ar geriinhen ni ter mongiig haigaad l oloh geed yawj bgaa oor yaadin tiim udaan gardag shinjilgee gj yu bsiin todorhoi l yum bgaazde peeazda gj... Altangerel garaad irwel bi l law toosgoor tolgoig ni hagalj setgel medreliin owchtoi bolgono gj amaltsan bgaa.. Garaad ireesei muu lalriig alnaa nzuudaaraa niilj