Улсын драмын эрдмийн театр морин жилийн хамгийн анхны тоглолтоо алдарт зохиолч Н.Себастьяны бүтээлээс сэдэвлэсэн Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээр эхэлж байна. “Нэргүй од” жүжиг шинийн найман буюу II сарын 7-ноос эхлэн гурван өдөр тоглогдоно. Мөн тус театрын хамт олон гэгээн хайрын буюу Валентиний баярын өдөрт зориулан Английн алдарт зохиолч Рей Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээ, хүүхэд багачууддаа зориулан Ч.Түвшингийн найруулсан “Норовын намтар” хүүхдийн жүжгийг хоёрдугаар сарын 16-ны 12.00, 14:00 цагаас, хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” зэрэг үндэсний болон дэлхийн сор болсон бүтээлүүдийнхээ дээжсээр үзэгч түмнийхээ оюуныг мялааХ юм байна.

Сэтгэгдэл ( 0 )