МИАТ-аас хувь эзэмшихийг санаархагч “МАК” авиа компаниа өөд нь татахын учир...

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Монголын иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани олон улсад шинээр гурван чиглэл нэмэхээр төлөвлөөд байгаагийн нэг нь “Хүннү Эйр” компани аж. Тэгэхээр МИАТ-ийн луйврын хэргийг үйлдэгсдийн нэг Ч.Хоролсүрэнгээр овоглогдож олонд танигдсан  “Монголиан Эйрлайнс” буюу “Хүннү Эйр” компани МАК-ийн мэдэлд бүрэн шилжсэнээсээ хойш өөдлөхгүй байна гээд байсан асуудал сая нэг тийшээ шийдэгдэж байгаа янзтай. Өнгөрсөн хугацаанд дотоодын авиа компаниудын нэг  “Хүннү эйр” компанийн үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой мэдээлэл олонтаа ил болсон. Онгоц байхгүй гэсэн шалтгаанаар орон нутгийн нислэгүүдээ цуцалж, үйлчлүүлэгчдийг хохироож эхэлсэн тус компани  санхүүгийн хүнд байдалд орж, үүдээ барихад хүрээд байгаа талаар эх сурвалжууд өгүүлж байсан. Мөн өнгөрсөн хугацаанд НҮБ-аас шинжээчид олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО дэлхийн агаарын тээвэрлэгчдийн холбоо ИАТА зэрэг нөлөө бүхий газраар дамжуулан Монголын болон бусад улсын авиа компаниудад хийсэн шалгалтаар “Хүннү  Эйр” ХХК-д  “D”  үнэлгээ өгч “Хар жагсаалт”-д орсон эрсдэлтэй компанид тооцсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Харин тус компанийн зүгээс энэхүү мэдээллийг ташаа хэмээн тодотгосон ч, анхаарал татсан асуудал хэвээрээ л байгаа. Түүнчлэн “Хүннү Эйр”-ийн талаарх бараан мэдээлэлтэй зэрэгцэн МАК-ийн данснуудыг хаасан талаар яригдсан нь, МИАТ-ийн луйврын хэрэгтэй ч холбогдож таарч байсан.

 

Учир нь Ч.Хоролсүрэн хоригдохоосоо өмнө “Монголиан Эйрлайнс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа“МАК”-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин шүүхээс Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Энэ нь нэг талаас  шүүхийн шийдвэрээс өрсөн Ч.Хоролсүрэн, МАК-ийн удирдлагуудтай хувьцаагаа гулсуулж тоглосон явдал нь МАК-ийн дансуудыг хаахад хүргэсэн нэг хүчин зүйл байж болохоор нөхцөл байдал харагдаад байсан юм. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад талууд тохиролцсон янзтай. Ч.Хоролсүрэн нарыг мөнгө угаагүй гэх шийдвэрийг гаргасан Улсын дээд шүүх байр суурь дээрээ хатуу зогсож байгаа энэ үед “Хүннү Эйр”-ийн үйл ажиллагаа өнгө засаад байгаа юм.

 

Ямартай ч МАК болоод Ч.Хоролсүрэнгийн хооронд эртний сайхан нөхөрлөлийн түүх бий. Ч.Хоролсүрэн эрхэм бол  “МАК” компанийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг. Харин   “Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь  “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа  30 хувийг  “МАК”-д худалдсан гэгддэг. Ингээд харахаар МАК-ийн данснуудыг хаасан асуудал “Хүннү Эйр”-тэй яах аргагүй холбогдож ойлгогдож ирсэн юм. Монголын уул уурхайн орд газруудын олон арван лицензийг хэдэн арван жилийн эрхтэйгээр халаасалсан МАК компани өдгөө иргэний агаарын тээврийн салбарт том тоглогч болохоор алхмуудаа хийж байна. Тухайлбал, сүүлийн үед дахин жинтэй яригдах болсон МИАТ-ийн хувьчлалын асуудалд ч МАК оролцох сонирхол байгаа гэх мэдээллийг үгүйсгэхэд эрт байна.  

 

Б.Итгэлт

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.194.114.111) 2025 оны 03 сарын 13

MIAT-g huvichlah hamgiin zov arga bol Mongoliin Horongiin birjeer 49 huviig ni neelttei zarah yum

1  |  0
Zochin(203.194.114.111) 2025 оны 03 сарын 13

Ene kompaniig MIAT-iin huvichlald oroltsohiin tuld l baiguulsan gedeg ni odor shono eeljilne gedeg shig unen. Orhon, Horolsuren nar MIAT-iin huvichlald gar hol dureheer Golomt banknii Bayasgalantai niilj nileed ajillagaa yavuulsnii neg jishee ni Golomt banknaas avsan jiliin 20 garui huviin huutei zeel. Odoogiin zahiral G.Jargalsaihaniig tomiluulahaar yaj hamtran guij bsniig ni MIAT-iinhan medej l baigaa. HUNNU buyu Huuchnaar Mongolian airlines kompani ni ongots baihgui baihdaa uil ajillagaanii gerchilgeegee INEG-aas avchihsan baisan ni end tuhain ued Zam teevriin yamnii said baisan H.Battulgiin oroltsoo baisniig haruulaad baigaa hereg. Odoo bur Horolsurengiin ner deer baisan huraagdah yostoi 25 huvia tor manaid 25 huviin horongo oruulalttai gej yariad yavj baigaa shuu! MIAT-g 20 orchim jiliin hodolmorooroo buteesen UB-MOSCOW-BERLIN-MOSCOW-UB chigleliin nislegees ni tatgalzuulah, dampuurliig ni oirtuulahiin tuld olon talaar oroldoj baigaa neg arga ni UB-Frankfurtiin nisleg buyu ZTYamnii toriin nariin bichgiin dargiin gardan yavuulj baigaa uildel yum. Sayahan MIAT deer Batzaya darga ochij hural hiilgehdee nisehiin talaar useg ch medehguigee haruuljee. Tuuniig Europe ruu zorchih zorchigchdiin 75 huvi ni Frankfurt ruu nisdeg gej yarihad ni MIAT-iinhan ta uuniigee yugaar batlah ve gej asuujee. Getel tuunii ene bol tanai kompaniin Marketingiin heltsiinhnees avsan medeelel gej hariulsan ni MIAT-iinhnii gaihashraliig barj gene. Uchir ni MIAT-iin ajliin gants chodor bolj baidag, dotroo Irgenii niseheer mergeshsen neg ch ediin zasagch baihgui, hamgiin olon shahaanii humuustei heltes bol Marketingiin heltes ni yum baina

1  |  0
зүрх судас (202.179.20.165) 2025 оны 03 сарын 13

Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь мөн цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй ба ингэснээр Тадаралт ба хуян, тархины болон зүрхний цусан хангамжийн дутагдал, судасны хатуурал нарийсал/ишеми/, харвалтын дараах зэрэг бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. 2сарын 8-ны Бямба гаригт 13 цагаас болох Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг АУ-ы доктор удирдан явуулна. Та бүхнийг урьж байна. Утас: 96665038

1  |  0
Top