Ухаалаг гар буу бүтээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Арматикс компани үндсэн эзэмшигчээс өөр хүн хэрэглэх боломжгүй ухаалаг буу бүтээсэн байна. Жэймс Бондынхтой төстэй уг буу зөвхөн эзэмшигчийн бугуйн цагны радио долгионыг хүлээн авсан нөхцөлд буудах боломжтой аж. 2012 онд Сэнди Хүүк бага сургуулийн 26 хүүхэд алагдсан хэргийн дараа технологийн компаниудын санаачлан бий болгосон "Ухаалаг Технологийг Дэмжих Сан"-гийн 1 сая долларын шагналд нэр дэвшиж буй технологийн бүтээлүүдийн нэг болох энэ буу хослон ажиллах бугуйн цагийг зүүгээгүй тохиолдолд ердийн тоглоомноос ялгагдахгүй. Дэвшилтэт технологи ашигласан ухаалаг буу зөвхөн Арматикс компанийхаар зогсохгүй бөгөөд хулгайлагдсан эсвэл бусдад ашиглагдсан тохиолдолд эзэмшигчид мэдээлэх төхөөрөмж агуулах Глок гар буу бүтээгдсэн бол Сэнди Хүүкийн хохирогчдын нэгнийх нь өвөө эзэмшигчийн хурууны хээг таних чадвартай гар буу зохион бүтээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top