Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн айл өрхүүдэд олгодог хүнсний талоныг хоёрдугаар улирлаас тараана гэж ХАХНХЯ-наас мэдэгдлээ. Энэхүү хүнсний талон насанд хүрэгчдэд 10, хүүхдэд таван мянган төгрөгтэй дүйцэн тараагддаг ба үүгээр архи, тамхинаас бусад хүнс, ахуйн хэрэглээний бараа авч болно.
Энэ онд улсын хэмжээнд нийт 65 мянган иргэнд хүнсний талон олгох юм байна. Уг нь талоныг нэгдүгээр улиралд өгөх ёстой ч амьжиргааны нэгдсэн судалгааны дүн гартал олгохгүй байхаар болсон аж.

Сэтгэгдэл ( 0 )