Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас энэ онд хийх ажлаа танилцуулсан. Тэгэхдээ газар тариалан, мал аж ахуй, хөнгөн, хүнд үйлдвэр гэсэн салбар тус бүрээр танилцуулга хийж төрөөс баримтлах үйлдвэр хөдөө аж ахуйн бодлогыг сонирхуулав.
Мал аж ахуйн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдэгдсэнээр энэ оноос эхлэн малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг бүрдүүлэхээр болжээ. Манай улсын хэмжээнд 298 мянган малчин 45.1 сая тоо толгой малтай. Малчдын хувьд хамгийн гол нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, Хөдөө аж ахуйн биржээр орлогоо тодорхойлуулсан байхад Моргейжийн зээлд хамрагдах боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )