Дахиад найман үхэр шүлхий өвчний халдвар авсан нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

Сүхбаатар аймгийн Онгон суманд "A" хэвшлээр үүссэн халдварт шүлхий өвчин гарсан. Улмаар халдвар авсан 10 гаруй малчны 86 үхэр өвчилснөөс 82-ыг нь устгаад байгаа. Өнөөдрийн байдлаар дахин найман үхэрт "А" зэрэглэлийн "А" хэвшлийн малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул усталд оруулсан байна.
Голомтод явуулж буй вакцинжуулалтын явцад эдгээр найман үхэрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн учраас ийнхүү яаралтай арга хэмжээ авлаа гэж ОБЕГ-аас мэдээлсэн юм. Шүлхий өвчин нь малаас хүнд халдварладаг бөгөөд тус аймаг руу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top