Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэх ажээ. Сурагчид адил www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дуулгахад энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр монгол хэлний шалгалтыг заавал өгдөг болж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )