Цэцэрлэг барих газар чөлөөлсөн иргэдэд 240 сая төгрөг олгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, хүүхдийн сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй болсон. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрөгч онд захирамж гаргаж нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн XIII хороонд 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу цэцэрлэг барих газарт байгаа таван иргэний өмч, эд хөрөнгийг үнэлж, 240 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ. Иргэдэд олгох хөрөнгийг энэ оны газар чөлөөлөх, нөхөх олговрын баталсан төсвөөс санхүүжүүлэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xe xe(97.113.111.225) 2025 оны 03 сарын 13

zuudneesee sersen um bolov uu?

1  |  0
Top