Дарга, жа нарынхаа шахалтаар зүү залгисан гэх залуухан цэрэг бусдыг гүтгэсэн хэргээр ял сонссон. Хэн ч харсан ойлгомжтой энэ хэргийг хуулийхан ингэж завхруулсан. Ер нь цэрэгт явах гээч нь юу болж хувирсан юм бол.
Дээхнэ үед хал цэргүүд, офицеруудад үхтлээ зодуулсан хэрэг олонтаа гарч, үүнийг Засгийн газраас онцгой анхааран ажилласан гэдэг. Дараа нь ийм хэрэг гарахаа больсон гэсэн ч өнөөдрийг хүртэл шинэ цэргүүдийг яргалж, зодож гэмтээх явдал гарсаар байна.
Тухайлбал, Увсын Тариалан сумаас Налайхын 014 дүгээр цэргийн ангид хуваарилагдсан ирсэн Д.Ганболд хэмээх шинэ цэрэг өнгөрсөн зургаадугаар сард гэнэт эмнэлэгт хэвтэж, ээжийг нь хөдөөнөөс дуудаж авчрахаас өөр аргагүй болжээ.
00-д орохдоо эвгүй гишгэсэн гэж дуулдахтай үгүйтэй ярих хүүгийнхээ хөх няц болсон биеийг харсан ээж нь энэ хэргийн талаар хэвлэлд ярилцлага өгсөн байна. Зүгээр алхаж яваад эвгүй гишгэх төдийд эмнэлэгт хэвтэх хүртлээ тэнхээрдэг монгол эр хүн гэж хаа байх вэ.
Тиймээс энэ хэргийн араас цөхрөлтгүй явсаар, өнгөрсөн оны сүүлчээр шүүх хурал болж, хүүг нь зодож хэвтрийн хүн болгосон этгээд ангийн ахлагч болохыг тогтоосон аж. Хүүгийнхээ биеийг муу байгааг дуулсан ээж нь штабын даргатай нь уулзахад “Ангийн дарга чөлөө өгөхгүй байна. Хүүгийхээ биеийн байдалтай танилцаад яв” гэж хэлжээ.
Ээжийнх нь хэлснээр хүүгийнх нь бие хүн харахын эцэсгүй болсон байсан бөгөөд эмч нь “Харин ч эдгэрч байгаа нь энэ, эгч минь” гэж хэлсэн байна. Өвдөг нь хавдаад алхаж ч чадахгүй байхад ротын захирагч нь гутал холгохоор ингэдэг гэж хэлсэн байх юм.
Ганц хүүгийнхээ энэ байдлыг харсан ээж нь ямар ч байсан Улаанбаатарт аваачиж нарийн шинжилгээ хийлгэе гэж гуйхад ангийн эмч нар “Та өөдгүй зан гаргалаа. Хүү чинь эрүүл байхад хот руу аваачих шаардлагагүй. Бид хурандаагийн дараа орох эрх мэдэлтэй хүмүүс” гэж хэлжээ.
Гэхдээ үхтэл үр харам гэж ээж нь явсаар чөлөө авахуулж, хүүгээ хотод авчран нарийн шинжилгээнд оруултал, баруун өвдөгний урд чагтан холбоос урагдаж, шугаман хугарал үүссэн, үений чөмөг ихсэж, маханд нь нэвчсэн гэх онош гарсан байна.
Харин яагаад ийм байдалд хүрэв гэхээр, Д.Ганболд зургаадугаар сарын 4-нд хээрийн сургуулилтын үеэр холын зайнд гүйж байхад үе мултарсан аж. Гэхдээ яаж ийгээд барианд ортол ангийн ахлагч нь түүнийг гүйлтээс хоцорсон гэх шалтгаанаар гэмтэлтэй хөл рүү нь гурван удаа өшиглөсөн бөгөөд үүнийг дэргэд нь байсан цэргүүд харсан ч ахлагчаасаа айгаад мэдүүлгээ өөрөөр өгчээ.
Яагаад гэхээр, тэр явдлын дараагаар гэрч болсон цэргүүдийг ангийн ахлагч нь галуун цуваагаар явуулж, Д.Ганболдод гомдоорой та нар гэж байжээ. Тэр ч бүү хэл, штабын дарга Мягмарсүрэн Д.Ганболдын ээж рүү агсарч “Муу гудамжны авгай” гэж хашхирч, намайг хээрийн шүүхэд өгдөг чи хэн юм гэж хэлсэн байна. Хэдийгээр шүүхээс буруутныг тогтоон ялласан ч ийнхүү нэгэн цэрэг нас туршдаа эрүүл мэндээрээ хохирч, хөгжлийн бэрхшээлтний тоонд орж байгаа аж.
Цэрэгт зодолдож, зодуулах гэж олон аавын хүүг цуглуулдаггүй байлтай. Зүгээр байгаа хүнийг зодож, нүдэж зугаагаа гаргадаг хүмүүс л энэ салбарт цуглардаггүй байлтай.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 22 )
Дагзнууд халз үзвэл адилхан л баньд ш дээ , үсрээд ахлах ахлагч болно биз дээ хогийн төрийн хувцас өмссөн халтайсан гөлөгнүүд ш дээ хэн ч биш болхоороо цолоороо далдайж хүн гэдгээ мэдэрсэн болдогийн болуу зайлуул өөр мэдрээд байх газар хаана олдохгүй болхоор. Ралз үзээд дийлвэл л ямархуу хүн бэ гэдгээ мждэрвэл кайф ш лээ. Даанч гөлөгнүүд амжихгүй л дээ
Эрийн муу цагдаа гэдэг шиг эрийн муу болоод л тэнэг дагз тэнэгтэж байхгүй юу. Адилхан хүн ш дээ цолоор айлгаж дарамталдаг сдакууд байна байна хувцасаа тайлж байгаад тулвал гөлөг ш дээ адилхан эр хүн . Зүгээр зогсож байгаа хүнийг хэн ч зопно ш дээ
насан туршдаа тахир дутуузэрэмдэг болъё гэвэл цэрэгт явуулъя Энх цагт монгол эрчүүлээтахир дутуу болгоноо гэж байгаа Ахлагч офецерууд гэж хөөрхийдөө БХЯ монгол эрчүүлээ зэрэмдэг болгочхоод хэнээс хэнийг юуг хамгаалах гэж байгаа юм болдоо Тахир дутуу болъё гэвэл цэргийн Ахлагч нарт хандаарай
Амьдрал үзээгүй. Цэргийн хоолноос халбагадаж үзээгүй ядуу.сэтгэлгээт
eh oronoo hamgaalahaar beltgegdej baigaa hovguudee muusain L.A.L.A.R.IIN uhaan muutai huniig orovdoj hairlah setgelgui hun hognuudiig uhsenee hiij tsol ahiuldag yum be?hunii alag ursiig yah gej yer ni boognuulj tsugluulj baigaa yum be??yah gej ain??uhel amidral shaardsan dainii hetsuu uyed mor zeregtsen tulaldah er tsereguuddee nohoi shig handaad baih yum bol shartaihan ailiin huu ter novshiig buudaj alah zavshaan huleej suuhgui yahiin,ter muu novshiig shuuj shorond ni hataa
surtei yum zoduulj l bdagiishdee ene setguulch heteruulj bna zoduulahgui ymar tsereg bdag yum
neree bi zondoo udaa iim zuil sonsoj bsisan tseregt huuhduudiig bainga zodoj urgelj silgaj surduulj bsidag gsen bolimoor ,deer ueiin baidlaa odoo halmaar ym zoduulj nuduuldeg bolohoor humuus tseregt ywdaggui bhgui yu huurhii amitad bi bur owowdchloo
Teriig barij shorond hori setegetsiin ovchtei yum bishuu
Teriig barij shorond hori setegetsiin ovchtei yum bishuu
mu er daind hooron gij musain ahlagsh nar bol lail bna zorvvleel ooriin zodoj bh heregtee odoo ymar niigemd amdarch bgaa bilee de naad heden ymnuud chin yadag geech hodoonoos irsen daruuhan tsergvvdiig ih yrgalnaa hotot bdag bol amjahgvi shv de hol nutgaas irsen tiim tsergvvdiig l tigdeg ym oodooson sorson bazaa hiiheer uhaa aldan shv de
Aimaar yumaa... Huugee eh ornoo hamgaal er hun bol gej yavuuldag bolhoos .. Zoduulj eremdeg bolgo gej yavuuldaggui yumshdeee... Huutei bolbol uhej baisan ch ter tsergiin alband yavuulahgui eee...
tsereg ch gejdee. odoo tsagt buu uursen tsereg neeh hereggui bolsiishdee. computeriin daraas knop darchih chadaltai bhad l bolno. oilgoj bgaa blguidee tsergiinhen. tsergiinhend handaj helehed hamgiin huchirheg amerikiin armiig har ted hezee negnee deerelhej zodoj bn. nariin tolowloson huwaariin daguu beltgelee hiij bn. getel manai tserguud tsag nargui har ajil hiij bn. tserguudeer hujaagiin nogoo huraalgadag shdee chaawaas
huniii ami nas eruul mendeer togoldog hen bee muusain chutgur avsan malnuud eruul mendiig n nuhun sergeej chadahgyi bol nasaar tejeeh yal onooo muu novshid
энэ цэргийнхэн,төри
ter nuhur erguud ni hureed bhiin setguulchiin. minii medeh egch maani huuhdee aldaj bsn. hotod hurgegdej irsen huuhed 2 sar emnelegiin oron deer hevtej bgaad ungursun duu.
teneg hun huurch bga ayaglah yum da tsergiihen.Olon aav eejiin huuhduudiin bieer togloj bhd hen huuhdee tseregt yavuulahiig huseh yum be, bi bol aij bna . eruul saruul huuhed usguj torniulaad tseregt yavuulaad tahir dutuu bolno gedeg aimshig bga biz de. Tsergiihen ta nariin huuhdiig tiim bolgovol ta nar yaah ve.boddoo sain bod
Цэрэг эрс гэж хэн бэ. Цэрэгт очиж байгаа залуус. Чааваасдаа гэж солонгосчуудыг дууриасан боривоо хавирсан эм хүмүүнээс өөрцгүй болсон залуучуудын байгаа царай нь энэ. Ядаж чангахан шиг алхаж чадахаа байсан эрчүүдийг яанаа. Жаахан гүйхэд л шөрмөс нь тасарч байдаг. Дарга нар нь ч гэж хэдэн согтуу ямаан омогтонгууд
bainga l hel am tatalj bdag biz dee ene tsergin boss ch biluu ja ch biluu nuhduud hezee negen tsagt uiliin ur ni irne dee haraachiy ta narig
eneunenyabdalshuueruulsaruuler tsuul yabdaghohiroodirsenaabiinhuuhe djendeebuhangisalbartiimheregb gaa
Би хэзээ ч цэрэгт явахгүй
Үнэн бодитой юм бичил дээ. Аль ангийн аль салбарын гээд бодит нотолгоотой юм бичих хэрэгтэйш дээ. Эргүү сэтгүүлчээ.