Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.
Зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа бацаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаж, 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа тул ард иргэдийг гарам бус газраар авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )