Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвынх "Ялгуусан" хэмээх модон морин жилийн сар шинээр хөлд дарагджээ. Тэрбээр 450 гаруй зочдыг хүлээн авч, өргөн дэлгэр золголт хийсэн байна.
Шадар сайд шинийн нэгний өглөө өөрийн садан төрлийн 106 настай ахмадад очиж золгосноор ийнхүү түүний золголт эхэлсэн бөгөөд Монгол Улсын алдар цуутай гавъяатууд, Монгол Улсалд суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайдууд, намын нөхдүүд, садан төрөл, найз нөхөд нь түүн дээр ирж золгожээ.
Мөн Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын аварга Г.Өсөхбаяр, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр, энэ жилийн цагаан сараар үзүүрлсэн Онцгой байдлын ерөнхий газрын бөх, аймгийн арслан О.Хангай тэргүүтэй бөхчүүд золгосон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Худлаа ч юм уу унэн ч юм уу хэнд хэрэгтэй юм бэ