Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж албан үүргээ гүйцэтгэж яваад машинд мөргүүлэн хүндээр гэмтсэн тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 37 дугаар ангийн ахлах ахлагч Д.Амарсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа билээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж өнөөдөр ахлах ахлагч Д.Амарсайхантай уулзан биеийн байдалтай танилцаж түүний эмчилгээнд зориулан 1 сая төгрөгийн тусламжийг олголоо.
Онцгой байдлын ахлах ахлагч Д.Амарсайханы биеийн байдал сайжирч байгаа бөгөөд эмчилгээ сайн хийгдэж байгааг энэ үеэр ярьж байлаа.
Мөн ослын улмаас нас барсан албан хаагчийн ар гэрт тусламж болгон 1 сая төгрөгийг олголоо.

Сэтгэгдэл ( 1 )
Наад гарчигаа хараачээ үхсэн хүн н хаа бгаа юм бэ . 1 саяар бол хүний амь дэндүү үнэгүй бна штээ