“Вива сити”-гийн хэрэглээний ус тасраад 3 хонож байхад ямар ч арга хэмжээ аваагүй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 30

Засгийн газрын “11 11төв”-д энэ сарын 24-30-ны хооронд 611 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.

 

“Тариалан эрхлэгчдийн үр тарианы урамшууллын мөнгийг цагаан сараас өмнө олгох уу” гэж тариаланчид хандсан байна. “Улаан буудайны урамшууллыг 2014 оны төсвийн хуваарийн дагуу ирэх гуравдугаар сард олгоно” гэж Сангийн яамнаас хариулсан байна.

 

Нийслэл хоттой холбоотой асуудлаар нийт 351 иргэн хандлаа. Зарим газарт халаалт дулаан, цэвэр ус доголдсон байна. Хан-Уул дүүргийн “Вива сити” хорооллын хэрэглээний ус тасраад 3 хонож байхад холбогдох газраас ямар ч арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдол нэлээд иржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nergui(202.179.24.17) 2025 оны 03 сарын 13

Sancomfort-iin Bolorchuluun gej uu ch hiideggui hund naad bairnuudiig chin hariutsuulaad ugsun um baina lee. Ter yag hiij harag daach

1  |  0
Top