“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санжүүжилтээр он дамжин хэрэгжүүлж буй Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэл шинээр барих 17.6 км авто замын баруун хэсэг болох Яармагийн гүүрнээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй, хаалттай байгаа болно.
Хийморийн овоо руу гарахын тулд Зайсан толгой талаасаа орж Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр явна. Богинын амнаас Хийморийн овоонд явганаар гарах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )
gvzeegee deej ydsan zasuus baga ch gesen tus boloh ni dee