Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дунждаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 51, АИ-92 автобензин 42, дизелийн түлш 47, ТС-116 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн жилээс үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон ч шатахууны үнэ нэмэгдсэн. Үнэ өссөн шалтгааныг уул уурхайн салбарынхан тайлбарлахдаа, “Хөтөлбөрт хамрагдаагүй компаниуд орон нутагт үнээ нэмсэн. Шатахууны үнэ гаднаас орж ирдэг хилийн үнээс 80 хувийн хамааралтай. Түүнчлэн тухайн компанийн үйл ажиллагааны зардал, татвар төлөлт нэмэгдэнэ. Хилийн үнийн хувьд дөрөвдүгээр сар хүртэл тогтвортой байх төлөвтэй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )