Өвлийн морин уралдаан болохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-27-нд тус тус зохион байгуулахаар тогтлоо. Эдгээр уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа.

Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

unaach huuhduudiin umnuus bayarlalaa

1  |  0
zochin(103.26.194.50) 2025 оны 03 сарын 13

mash zuw .khuukhed ,malaar zugaa khiisen m. enkhbold terguutei durakuud uraldakh durtai bol uursduu urald daa . malnuud

1  |  0
Top