Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн баярыг угтан автозамын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Үүний хүрээнд "Өгөөмөр" захын зүүн талаарх чингэлгүүдийг нүүлгэж, автомашин зорчих боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр Нарантуул захын өмнөх "Нарны зам"-ын хөдөлгөөн нягтаршил ихтэй үед жолооч нар шинээр гаргасан сайжруулсан замаар буюу "Өгөөмөр" захын зүүн талаар ороод, Эрэл групп "Шинэ Үе" хотхоны араар тойрч, "Нарантуул" захын араар явсаар ХӨСҮТ-ийн өмнөх замтай нийлэх боломжтой болжээ. Түүнчлэн Зүүн дөрвн замаас "Нарантуул" захаар тойрч зүүн тийш зорчих тохиолдолд жолооч нар ХӨСҮТ-ийн өмнөх автозамаар зүүн эргэж, "Нарантуул" захын араар явсаар, "Өгөөмөр" захын зүүн талаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэн "Нарны зам"-тай нийлэх боломжтой. Энэ нь "Нарантуул", "Өгөөмөр" зах орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг 10 орчим хувиар бууруулахаас гадна жолооч нарт түгжрэлийг тойрох боломжтой болжээ. Энэхүү 825 метр шинэ замын трасс гаргах ажлыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн бөгөөд 0.15 км газрыг чөлөөлж, 1530,4 м.куб шороон далан байгуулж, тэгшилгээ хийж ийнхүү ашиглалтад оруулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
ЗАСВАР ХИЙГЭЭД БААГИЙНУУД ЗАМЫГ НЬ ХААЧИХЫН БОЛОХ ВЭЭ ДЭЭ.УГ НЬ ИХ ЗӨВ САНАА БАЙНА.