Хүүхэлдэйн кино л бол хүүхдүүдэд зориулсан гэх ойлголт манайханд бий. Тийм учраас ямар ч утга агуулгатай байсан телевизээр цацаж л орхидог. Гэтэл хүүхэлдэй кинонуудад цензур тавих хууль журам олон улсад үйлчлээд удаж байгаа аж.
Тухайлбал, АНУ-д ийм төрийн хууль бүр эрт батлагдсан. Учир нь киноны эх орон гэгдэх энэ улсад 1930-1950 онд “Warner Brothers”, “Walt Disney”, “MGM”, “Merrie Melodies”, “Looney Tunes”, “R.K.O” зэрэг кино компанийн хүүхэлдэйн кинонууд хэтэрхий хүнд агуулгатай гэж сэтгэлзүйчид үзжээ.
Мики маус, Багс банни, Снүүпи, Гуппи нар гол дүр нь эдгээр хүүхэлдэйн кино арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, боолчлол, архидалт, мансуурал, эр эм хүний биеийн онцлогийг хэт товойлгон тодорхойлох, тэр ч бүү хэл порнограф, сексийн үйлдлүүд олонтоо гардаг ажээ.
Үүнээс улбаалан хамгийн анхны хориотой хүүхэлдэйн кинонуудын жагсаалтыг гаргасан. Эдгээрт, “Bugs Bunny Nips the Nips (1944)”, “Private SNAFU”, “All This and Rabbit Stew (1941)”, “The Isle of Pingo Pongo (1938)”, “Jungle Jitters (1938)”, “Coal Black and de Sebben Dwarfs (1943)” багтаж байна.
1960-аад онд хөдөлгөөнт кино өнөөгийн өнгө төрхөө олох үед хүүхэлдэйн кинонууд ч төрөл жанраа улам баяжуулж эхэллээ.
Тэр үед дээр дурдсан кино компаниудын бүтээлд хүчирхийлэл, зодоон, аллага, санаанд багтамгүй хэрцгийлэл олонтаа гарч, хүүхдүүдийг жинхнээсээ телевизийн өмнө уядаг болжээ. Тухайлбал, “Metro Goldwyn Mayer”-ийн алдарт бүтээл “Том, Жерри хоёр”-ыг насанд хүрэгчид ч үзэж хөгжилддөг ч тэр кинонд нэгнийхээ толгойг хавтайтал нь цохиж, хувааж, огтолж, нүдийг нь бүлтэлж, дэлбэлж, хоолонд нь хор хийж “нааддаг”. Судлаачдын тайлангаас харахад, энэ хүүхэлдэйн киноны нэг ангид Жерри Томын толгой руу алх болон бусад хүнд төмрөөр дунджаар 70 удаа цохидог.
Мөн хүүхдүүдийн брэнд болсон “Папая” кинонд далайн байцаа идэж хүч тэнхээ ордог залуугийн тухай гардаг. Гэтэл энэ нь шууд утгаар мансууруулах, энерги хүчээр сэлбэх бүтээгдэхүүний сурталчилгаа болдог. Энэ кинонд үүнээс гадна рахизм нэвт гардаг ба угсаа гаралын ялгаварлалыг хүчтэй харуулдаг аж. Түүнчлэн садар самуун, нүцгэлэлт, зарим үед хэт эротик зүйл ч гардаг. Тухайлбал, “Папая”-ын нэг ангид тэрбээр эхнэртэйгээ харьж сайхан жаргах талаар нэлээд дэлгэрэнгүй ярьдаг ажээ.
Сүүлийн үеийн кинонуудаас “Fox Broadcasting”-ийн бүтээл “Family Guy” хүүхдүүдийн дунд нэлээд эрэлттэй байгаа нь. Гэтэл энэ кино тэр чигээрээ үр хөндөлтийг сурталчилсан бүтээл гэж сэтгэлзүйчид үзсэн байна.
Бас “Popetown” хэмээх хүүхэлдэйн кинонд Ватиканыг хэт доромж аясаар дүрсэлсэн. Авлигал, хээл хахууль, бас сексийн гажууд зуршилтай папын талаар гардаг энэ кино хүүхдүүдийг хэт шашингүй, хэт материалист, бас хэтэрхий айдасгүй нэгэн болгох магадлалтай гэж үзжээ.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
yaag unen shal teneg kinonuud shd,gargahaa bolimoor um