Хариуцлага алдсан улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  “Хятадууд хууль зөрчиж архи оруулж иржээ” гэсэн мэдээлэл гараад байсан. Тухайн хэрэг дээр Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар тус байгууллагын дотоод хяналтын нэгжээс Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан байна.

Уг шалгалтаар хилийн хяналтын улсын байцаагч нь Баянхошуу боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг \Монгол\” ХХК-ийн ажиллагсадын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Moutai” дарс байсныг илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу мэдэгдэл үйлдэн, саатуулсан боловч  тус компаний ахалж явсан хүнд торгуулийн арга хэмжээ авч, уг согтууруулах ундааг буцаан олгосон зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. Уг хэргийг тогтоож Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сахилгын тухйан байцаагчид шийтгэл ногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top