“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст анхан шатны шүүхээс оногдуулаад байгаа ялыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар болсноо өнөөдөр дуулгалаа. Иргэд Ц.Мөнхбаяр нарт оногдуулсан ялыг эргэн харж, өршөөл үзүүлэхийг хүссэн бичигт гарын үсгээ зурцгаан Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж байна. Тэд “Төрийн албанаас олон тэрбумыг хулгайлсан хүмүүс хоёр жил гаруй хугацааны ял авчихаад, шоронд бус эмнэлэгт хэвтэж байгаад л гарч ирж байхад, эх орныхоо газар шороог хамгаалсан иргэд онц хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн хүнээс их ял авч байна шүү дээ” хэмээн ярьж байна.
Тэгвэл иргэд ийнхүү мэдэгдэл хийсэнтэй зэрэгцэн төрийн ордонд улс төрийн намын дарга, нарийн бичгийн дарга нарын уулзалт болсон. Тус уулзалтад оролцсон намын дарга нарын олонх нь Ц.Мөнхбаяр нарын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тэдэнд өгсөн ял бол хууль зүйн талаасаа гэхээсээ улс төрийн захиалгат ял байлаа гэдгийг хэлцгээв. Тиймээс үүнийг улс төрийн гаргалгаа хийж хуулийн зүйлчлэлийг өөрчлөх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч уучилж өршөөх хэрэгтэй болох байх гэдэг асуудал яригдсаныг МУНН-ын дарга Б.Батболд онцолсон байна. Мөн тэрбээр “Үүнийг та бид бүгдээрээ шаардаж байж ажил болгоно. Дээр нь шудрага ёс тогтоох зүгт нэг бодит алхам болно гэж үзэж байна.Үүнтэй зэрэгцээд үүргээ биелүүлээгүй сайд дарга нарт хариуцлага тооцох асуудлыг тавих нь бас шударга ёсонд нийцнэ” гэсэн байна.
Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх Ц.Мөнбаярт оноосон ялыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэрвээ ялыг нь бууруулахгүй бол зарим улс төрийн хүчнийхэн улстөржилт хийнэ гэдгийг хэлсэн. Тэгвэл МНН-ын гишүүн О.Бум-Ялагч Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 16 )
Monkhbayr hiidegee hiichihsen. Odoo zahialagchidiinh ni hiih ajil uldejdee.
Ц.Мөнхбаярыг суллахыг шаардаж байна. Түүнийг дэмжсэн тэмцэл эхэлбэл идэвхтэй оролцоно шүү.
Хэсэг сенсацдаж сүржигнүүлж байгаад гаргачихна даа
Эх нутаг газар шорооныхоо төлөө тэмцсэн хүмүүсийг ямарч энэрэлгүй 21 - н жилийн ялаар шийтгэдэг юм шүү. Ахиад та нар эх оронч болоод тэмцээд ирвэл 21-н жилийн ялтай гэдгийг санаарай гэсэн мессэж өгч ард иргэдийн зоригийг мохоох гэсэн юм байх даа зайлуул. Энэ цаг үеийн шинэчилсэн хэлмэгдүүлэлтий г АН жинхэнэ утгаар нь эхлүүллээ.
Hulgaich shantaachingyydiig shorongoos gargah shaardlagagui..Та юу гэж бодож байна ...
ardchilaliin neriig barisan muu avligachidiin zahialga bielelee olj bh shiwdee
Монгол эх орон байгалийнхаа төлөө тэмцэж олон зүйл хийсэн залууд 21 жил өгдөг нь яаж байгаа юм. Аргаа барахдаа хөх тэнгэр лүү буун дуу гаргаад үзвэл бас нэгийг бодох болов уу л гэж бодсон бай
Ардчилсан нам хийх ёстой зүйлээ хийж байгаа урд нь төр барьж байсан нам ингэж чадаагүй
umuuruxgui yadag um xyjaa lalaraa
наад дээрэмчнээ яагаад өмөөрөөд байгаа юм бэ түрүүнд нь өмөөрч байгаад ийм болгосон биз дээ хэрэв одоо буцаад гарвал удахгүй хүн буудах байлгүй.