Охидыг зардаг байсан америк эр “Голден бридж”-ийн багш байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлсэн байна.

Тэрбээр 2006 оноос хойш хэд хэдэн удаа Сайпан арал руу монгол охидыг хил давуулан худалдаалсан, хамтран амьдрагч Ө, түүний төрсөн дүү нарыг ч Сайпан арал руу тайчих үзүүлбэр үзүүлэх нэрээр гаргаж байсан талаараа цагдаагийнханд мэдүүлжээ.

Маанао Патрик Иөрл нь “Голден бридж” сургалтын төвийн багш хэмээн Боловсролын яамнаас өнгөрсөн наймдугаар сард зохиосон их дээд сургуулиудын багш нарын вакумжуулсан сургалтад англи хэл зааж байсан аж. Харин түүнийг наймдугаар сарын сүүлээр цагдаагийн албан хаагчид очиж сургалтаас баривчилсан байна. Тэрээр Америкийн тусгай албаны усан цэрэг байсан хэмээн ярьдаг байжээ.

Эрүүгийн цагдаагийн газрынхан охидыг Сайпан арал руу худалдаалахаар бэлтгэж байгаа талаарх мэдээллийг таван сарын хугацаанд баримтжуулсны эцэст сэжигтэй этгээдийг ийнхүү саатуулсан байна.

Түүний амьдарч байсан газарт үзлэг хийхэд цүнх, эд зүйлсээс нь Сайпан арал руу хил давуулахаар зэхэж, бэлтгэсэн 11 монгол охины бичиг баримтаас гадна шинээр таван охины визэнд орох материал, охидын нүцгэн фото зургууд олджээ.  

АНУ-ын иргэн Патрик нь өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн нийт 16 охины визний зураг, гадаад паспортын  хуулбар, мөнгөө бэлэн өгөх бололцоотой хүмүүсээс тус бүр 1000 ам.долларын зардал авсан бол санхүүгийн бололцоо муутай охидыг очиж ажиллаж байгаад үлдсэн мөнгөө төлж болно хэмээн гэрээ хийж, Сайпан арал дээр үйл ажиллагаа явуулдаг “Кингс” гэх стриптиз клубт ажилд оруулах нэрээр хил давуулан худалдаалах гэж байсан нь тогтоогдоод байна.

Хохирогчдын гаргасан мэдүүлгээр дээрх иргэн...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүү март(202.21.127.169) 2025 оны 03 сарын 13

Энэ яагаад орохгүй байгаа юм сэтгэгдэл?

1  |  0
ganaa(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

mongoldoo l yl edlvvleh heregtei zaaval manaihan hatuu bj chadval gadniihan davrahgvi

1  |  0
Hohino (203.194.114.214) 2025 оны 03 сарын 13

Hohino yanhanuud.. heden haltar tsaasnii toloo ingej yavj baigad uhej l uhaana suuna.. mongoliin bar nd orool shuud haragdag, heden haltar gadaad lalaruudin araas guiged l bdig.. yas yuman deer mongolchuud gadaaduudas hamagui honshortoi mungo urdeg..

1  |  0
alnuud(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

hohiisht pizdakuud

1  |  0
Zochin(49.50.236.235) 2025 оны 03 сарын 13

Ohid mini uhaantai bai. Iim humuus delhiigeer neg bii. Nutsgen zurgaa hund uguhduu Uy muruuddug bna. Sain daal****bool, muudaa amia aldana shuu dee ohid mini.

1  |  0
33(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

ohiduudaa ta nar l bolgoomjtoi baidaa gadaad hun bol hariin hun l gesen ug shu

1  |  0
fg(112.72.13.216) 2025 оны 03 сарын 13

muu sugiig alah umsan

1  |  0
zandar(1.233.129.170) 2025 оны 03 сарын 13

Ene nogoo mgl dyyg goe duulaad bdag zaluu bishyy

1  |  0
Чимка(49.0.157.215) 2025 оны 03 сарын 13

Даварчихсан муу шээс вэ? Эх оронд нь явуулалгүй, энд шоронд хатаа. Ялтан солилцох гэрээ нтр хийхгүйгээр...

1  |  0
Top