Сайншанд, Замын-Үүдийн хооронд автобусаар зорчино

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Дорноговь аймгийн төв Сайншанд болон Замын-Үүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сард хатуу хучилттай авто замаар холбосон. Сайншанд-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар үйлчлэхээр болжээ. Эхний ээлжинд туршилтын журмаар явуулахаар сонгон шалгаруулалт зарласан байна.  Өнөөдөр шалгаруулалтын дүн гарах гэнэ. Ингээд 45-аас дээш хүний суудалтай, нийтийн тээврийн стандарт, шаардлага хангасан том оврын автобусыг Цагаан сарын дараагаас эхлэн үйлчилгээнд гаргахаар болжээ. Сайншандаас Замын-Үүд хүртэл 120 км зайтай ажэ Өдөрт нэг удаа тогтмол цагт автобус явуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top