10.00 цагт Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр Ц.Мөнхбаяр нарын асуудлаар ард түмний төлөөлөл Ерөнхийлөгчид хандах болсноо мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:10 цагт МАХН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт Сар шинийн баярын угтан авах арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Урт цагааны урд талбайд 200 машины автозогсоол шинээр байгууллаа. Цаашид энэ хэсэгт 2 урсгалтай зам тавихаар төлөвлөж байна. Энэ талаарх тодруулгыг ЧД-ийн замын цагдаагийн газрын дарга Мөнхбаатар мэдээлэл өгнө. Утас 93020077
12.00 цагт монгол нюьсд: Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Гэр цэцэрлэг” төслийн талаар мэдээлэл хийнэ.
16.30 цагт МҮХАҮТ-д МҮХАҮТ-аас Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ОУ-ын байгууллагууд, гадаадын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг нэрлэж, тэдний оролцоог олон нийтэд таниулж, урамшуулан дэмжих “Silk Road” буюу “Торгоны зам” уламжлалт ёслолын арга хэмжээг хоёр жил тутам зохион байгуулдаг. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд ажиллаж байгаа гадаад иргэдэд Монголын цагаан сар, ёс заншлыг харуулж, Монгол урлагын тоглолтыг багтаасан нэг үдшийн хүндэтгэлийн хүлээн авалт юм. "Торгоны зам-2014" ёслолын арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирж мэдээлэл авахыг урьж байна. Харилцах утас: 89099099
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд

Сэтгэгдэл ( 0 )